Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал Наранбулаг суманд ажиллах үеэрээ Хужирт багийн малчин, аймгийн хошой аварга Ю.Батсүхтэй уулзаж, мал аж ахуйн салбарын тулгамдсан асуудал болон туршлага солилцох талаар санал солилцов. Уулзалтын үеэр өвс, тэжээлийн хангамж, үнэ ханшийн нөхцөл байдал, түүний зах зээлд үзүүлж буй нөлөө, мөн аварга малчдын хуримтлуулсан сайн туршлагыг бусад малчдад түгээн дэлгэрүүлэх боломжийн талаар ярилцжээ. Мөн 2025–2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд авах арга хэмжээний талаар хэлэлцсэн бөгөөд малчин Ю.Батсүх энэ жил Увс аймгийн зарим бүс нутагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгааг онцолж, эртнээс сэргийлэх зорилгоор өөр аймгийн нутагт отроор нүүдэл хийхээр төлөвлөж буй ажээ.
3,607.57














































