Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна
Өнгөрөгч долоо хоногт хэлмэгдэгсдийн өдөр /2025.09.10/ тохиов. Энэ өдөр УИХ-ын гишүүд болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, тэдний үр хүүхдүүд улс төрийн хэлмэгдэлтэд өртөж харамсалтайгаар амь насаа алдсан гэр бүлийнхнээ дурсаж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. 1996 онд УИХ-аас тогтоол гаргаж жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Энэ жил 30 дахь жилдээ хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Улсын хэмжээнд 37 мянга орчим иргэн хэлмэгдүүлэлтэд өртөж амь насаа алдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл эдгээр иргэдээс 31652 иргэнийг цагаатгасан байна. Өөрөөр хэлбэл, төр буруугаа хүлээж 1998 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг баталсан. Өнөөдрийн байдлаар 1998 оноос хойш нийт 20 орчим мянган иргэнд 80 гаруй тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөхөө албан ёсоор/2025.09.12/ мэдэгдэв

МАН-ын Их хурал удахгүй хуралдаж намын даргаа сонгоно. МАН-ын намын даргын сунгаа эхэлж эхнээсээ нэр дэвшихээ мэдэгдэж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад албан ёсоор нэр дэвшиж байгаагаа мэдэгдэв.
Тэрбээр, Монголын асуудал Монголын төр өөрөө болсон байна. Ард түмний зовлон төр өөрөө болсон байна. Ялангуяа парламентад суудалтай таван нам зөвшилцлийг өндөр төвшинд хийж, төрийн сул тал, дутагдал болж ард түмний шүүмжлэлд өртөж байгаа тэр бүхнийг засч залруулахын төлөө ажиллах ёстой.
Иймээс ирэх намрын чуулганаар УИХ таван гол зүйлд анхаарал хандуулж ажиллана. Нэгдүгээрт, Монгол төрийн данхайсан бүтцийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Социализмын үеэс эхлэлтэй энэ данхайсан бүтэц нийгмийн асуудал болсон байна. Олон яамтай, олон агентлагтай шаардлагагүй хэрнээ төрийн болон орон нутгийн өмчит компанитай болсон. Монгол төрийн маш том сул тал болсон. Төрийн бүтцийн дахин инженерчлэлийг хийх шаардлага тулгарч байна. Тиймээс намрын чуулган энэ асуудалд анхаарал хандуулж ажиллана.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсав
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн олны анхаарлыг татсан үйл явдлын нэг нь ахмадуудын жагсаал байлаа. Тодруулбал, ахмадуудын төлөөлөл тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардан жагсав. Тэд шаардлагаа /2025.09.10/ Ерөнхий сайдын зөвлөх Б.Даваадалайд гардуулж өгсөн юм. Ихэнх ахмадуудын хувьд өнөөдрийн байдлаар 570-700 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өдрөөс өдөрт өсч байгаа энэ үед одоо авч буй тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй байна гэдгийг хэлж байгаа юм.
Балба улсад авлигын эсрэг жагсаал үргэлжилж, нөхцөл байдал хүндрэв

Балба улсын иргэд улстөрчдийн авлига болон цахим платформуудын хоригийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн. https://news.mn/r/2821618/ Тэгвэл Балба улсын авлигын эсрэг жагсаалын улмаас нас барагсдын тоо 51 хүрчээ. Тэдний 21 нь жагсагч, ес нь хоригдол, гурав нь цагдаа, өөр 18 хүн байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдэв. Мөн бэртэж гэмтсэн хүний тоо 1300 хүрээд байна. Балбын арми үймээн самууны үеэр 100 гаруй буу хурааж авчээ. Эмх замбараагүй байдлаас болж улс даяар шоронгоос оргосон 12500 гаруй хоригдол байна. Ойролцоогоор 13500 хоригдол оргосноос заримыг нь баривчлаад, эрх чөлөөтэй явж байгаа нь 12533 аж. Оргодлуудын зарим нь Энэтхэг рүү нэвтрэхийг завдсан бөгөөд Энэтхэгийн хилийн цэргүүд олон хүнийг баривчилжээ.
Гэхдээ Баасан гаригийн байдлаар байдал харьцангуй намжиж, дэлгүүр хоршоонууд эргэн нээгдсэн байна. Мөн гудамжаар явж буй цагдаа нар буу биш бороохой барьжээ. Гудамжинд өмнөхөөсөө цөөхөн цэрэг эргүүл хийж байгаа ч зарим зам хаалттай хэвээр байна.
Тус улсын ерөнхий сайд КП Шарма Оли огцорсон тул түүний оронд ерөнхий шүүгч асан Сушила Каркиг томилох магадлалтай байна. Яагаад гэвэл Сушила Каркиг авлигын эсрэг дуу хоолой гэж үздэг. Тиймээс жагсагчид буюу Z үеийнхний ихэнх нь түүнийг томилохыг зөвшөөрч байгаа аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.
3,607.57





















































Холбоотой мэдээ