"Б.Энхбаярын асуудлыг хэлэлцэх тов тогтоогүй, Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, түрүүлж зарласан"
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна гэдэг мэдээллийг Засгийн газрын ХМОНХХ-ээс өгсөн. Одоогийн байдлаар хуралдааны хэлэлцэх асуудалд багтаагүй байна. Тэгвэл энэ талаар УИХТГ-ын дарга Б.Баасандоржоос тодруулахад "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл уг асуудлын хэлэлцэх товыг тогтооно. Одоогоор тогтоогүй байна. Гэтэл Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, өнөөдөр хэлэлцэнэ гэдэг мэдээллийг …
Зургийг Б.Баасандорж УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна гэдэг мэдээллийг Засгийн газрын ХМОНХХ-ээс өгсөн. Одоогийн байдлаар хуралдааны хэлэлцэх асуудалд багтаагүй байна. Тэгвэл энэ талаар УИХТГ-ын дарга Б.Баасандоржоос тодруулахад "УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл уг асуудлын хэлэлцэх товыг тогтооно. Одоогоор тогтоогүй байна. Гэтэл Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, өнөөдөр хэлэлцэнэ гэдэг мэдээллийг түрүүлж зарласан. УИХ товоо тогтоогүй учир өнөөдөр уг асуудал хэлэлцэгдэх боломжгүй чигтэй" гэлээ. Одоо УИХ-ын чуулганаар М.Мандхай нарын гишүүдийн өргөн барьсан Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.