Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай хэсэгт 3-4 эмч үзлэг хийж, ирсэн үйлчлүүлэгчдэд яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалтын дагуу үзлэг хийж, яаралтай хэвтэх шаардлагатай хүүхдийг хэвтүүлэн, хэвтэх шаардлагагүй хүүхдүүдийг зөвлөгөө өгч буцааж байв. Баярын өдрүүдэд өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төв дээр жижүүр эмч ажиллаж байгаа боловч иргэд шууд нэгдсэн эмнэлэг дээр ирж ачаалал үүсгэж байлаа.
Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчтэй уулзахад тус дүүргийн 8-р хорооны өрхийн эмнэлэг дээр очсон боловч ажиллаагүй байсан гэсэн мэдээллийг өгч байв.