Монгол Улсын экспортын орлогын дийлэнх хувийг нүүрс бүрдүүлж ирсэн. Гэвч 2025 он гарангуут нүүрсний үнэ 40 хувиар унаснаас татварын орлогыг сааруулж, Засгийн газар алт, зэсийн экспортод найдлага тавихаас аргагүйд хүрсэн. Ирэх оны тухайд ч нүүрсний үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа тул 2026 оны төсөвт нүүрсний зах зээлийн үнийг өнөөгийн ханшаар буюу нэг тонныг нь 70 ам.доллараар тооцжээ. Энэ талаар Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоогоос тодруулсан юм.
Тэрбээр "Нүүрсний үнийн уналт ирэх онд гэхээс илүүтэй 2025 оны эдийн засагт голлон нөлөөллөө. Энэ онд Монгол Улс нэг тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллараар экспортлох зорилт тавьж байтал дөнгөж он гарангуут 40 хувиар үнэ буурсан. Монгол Улс нэгэнт зах зээл дээр тогтож байгаа үнэд нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Энийг юугаар нөхөх вэ гэхээр нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах байсан. Тийм учраас 2025 оны хоёрдугаар сараас Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, өдөр бүр хуралдаж, Засгийн газраас тогтоол шийдвэр гаргаж, ямар нэгэн байдлаар нүүрс тээвэрлэлтэд дээр саад бэрхшээл гарвал бүгдийг арилгаж, БНХАУ-аас хэлэлцээр хийж нүүрс татан авалтыг нэмэгдүүлж, биржийн арилжааг идэвхжүүлэх гэх мэт үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр нүүрсний экспорт 2024 онтой ижил болж ирсэн. Тийм учраас бид 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 85 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна. Үе шаттай авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ 2026 онд бүрэн хэрэгжүүлнэ.
Төмөр замын хил холболтын ажил хийгдсэн учраас хамгийн багадаа 5 сая тонн нүүрс нийлүүлэх үүргийг хүлээсэн.
Монгол Улс энэ жил 85 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан. Үүн дээр 5 сая тонн нүүрсийг нэмээд, ирэх жил нийт 90 орчим сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой байна. Үнийг ямар нэгэн байдлаар тогтоох боломжгүй. Гэхдээ бид нүүрсний үнийг нэлээд бага түвшинд буюу 2026 оны төсөвт нүүрсний зах зээлийн үнийг өнөөгийн ханшаар нэг тонныг нь 70 ам.доллараар тооцсон. Бид төсвийн танилцуулга дээрээ Эрсдэлийн судалгааг хийсэн. Гэхдээ төсвийн тодотгол хийх хүртэлх эрсдэл 2026 онд үүсэхгүй гэж үзэж байгаа. Нүүрсний үнийг нэлээд доод хэмжээгээр тогтоож, нүүрсний биет хэмжээ бодитой байгаа" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ