2018.01.03 · niitlelch.mn (Archiv) · Архив

Дэлхийн анхны Монгол хүүд OOGII…

Дэлхийн анхны Монгол хүүд OOGII брэнд “1000 долларын эрхийн бичиг” бэлэглэв

2018 оны Дэлхийн анхны хүүхэд Монгол хүү байсан гайхалтай сайхан мэдээг Монгол хүн бүр, дэлхийн иргэд баярлан бэлэгшээн хүлээн авсан билээ. Монгол хүүд аав н.Сүбээдэй нь Энхмөнх гэдэг сайхан нэрийг хайрлажээ.

С.Энхмөнхийн ээж н.Сайнзаяа нь өдгөө Австралийн Сидней хотод сурдаг оюутан бөгөөд ингээд хоёр сайхан хүүгийн ээж болж байгаа аж.

Сүбээдэйн Энхмөнх 2018 оны 1 сарын 1 ны 1 цаг 20 минутад 4,150кг жинтэй 51,5см өндөр төржээ. Эх үрийн бие сайн, өнөө өглөө “Westmead Hospital” эмнэлэгээс гэртээ гарсан байна.

Дэлхийн анхны Монгол хүүд OOGII брэнд “1000 долларын эрхийн бичиг” бэлэглэв

Дашрамд  Австралийн телевизээс ажлын гараагаа эхэлж өдгөө олон улсын чөлөөт сэтгүүлч, Австрали улсын нэр хүндтэй “RackCorp” компанид PR менежер хийдэг “OOGII” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэцэг энэхүү сайхан үйл явдлыг бэлэгшээн 2018 онд төрсөн дэлхийн хамгийн анхны иргэний ээжид 1000 долларын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг бэлэглэжээ.

Монголын үрс, дэлхийн хүүхдүүд эрүүл энх байх болтугай.

Дэлхийн анхны Монгол хүүд OOGII брэнд “1000 долларын эрхийн бичиг” бэлэглэв

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.