niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:01 UTC Эх: https://news.mn/r/2822366/ fda68fd960674580… ← niitlelch.mn руу буцах

“Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2025.09.12-нд нийтлэгдсэн

“Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

“Парламентын залгамж холбоо” эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын Тамгын газраас “Парламентын залгамж халаа” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2025.09.12) зохион байгуулж байна.

Ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөллийн байгууллага буюу хууль тогтоох байгууллагын үндсэн зорилт нь ард түмний засаглах эрхийг хангахад чиглэдэг. Манай улсад 1990 оны долдугаар сард анх удаа олон намын оролцоотой, чөлөөт, ардчилсан сонгуулийг явуулснаар Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулсан түүхтэй.

Тус хурлаас БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Улсын Бага Хурал 1990 оны есдүгээр сарын 13-нд анхдугаар чуулганаа хуралдуулснаар манай улсад байнгын ажиллагаатай парламент бий болсон гэж үздэг.

Монголын парламентын хөгжлийн түүх харьцангуй богино хэдий ч улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэх талаар үе үеийн парламент бүр өөр өөрийн өнгө төрхтэй, хувь нэмрийг оруулсаар ирсэн онцлогтой.

Монголын парламентын 35 жилийн амжилт ололт, туршлага сургамж, заламж холбооны асуудлыг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурлыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэхдээ, “Хүн төвт” эрх зүйн бодлогын хүрээнд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхээ илэрхийлж, үе үеийн парламентчдад ойн баярын мэндчилгээ илгээлээ. Эрдэм шинжилгээний хурал эрдэм, судлаачид, ахмад парламентчдын илтгэлээр үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж