niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:02 UTC Эх: https://news.mn/r/2822246/ 84e6acf33ecde494… ← niitlelch.mn руу буцах

“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатарын бүсүүдээр нэрлэв

Хуучирсан мэдээ: 2025.09.11-нд нийтлэгдсэн

“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатарын бүсүүдээр нэрлэв

“Ulaanbaatar music festival”-ын талбайг Улаанбаатарын бүсүүдээр нэрлэв

Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж буй томоохон соёл урлагийн арга хэмжээ болох “UB music festival”-ын талбайн хэсгүүдийг хотын иргэдийн нэрлэж заншсан газар, хорооллын нэрээр нэрлэж, үзэгчдэд шинэлэг хотын соёлын орон зайг бүрдүүлж өгсөн байна.

Энэхүү фестивал нь хотын төв хэсэгт байрлах "Social Pay" паркад 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах юм.

Фестивалын зохион байгуулагчдын мэдээллэснээр тусгайлан тохижуулсан талбайн бүсүүдийг:

  • Тайз – Сүхбаатарын талбай
  • VIP суудал – Зайсан болон
  • VVIP хэсэг-Бага тэнгэр
  • Regular бүс – Үндсэн үзэгчдийн хэсэг
  • Sitzone  – ФАНТАМ
  • Fanzone –  Парк
  • Food Courts – Misheel Walking Street
  • Beer – Хүүхдийн 100
  • Merch – 3,4-р хороолол
  • Toilet – Цэвэрлэх байгууламж

Гарах орох хэсэг – Яармаг, Нисэх хэмээн нэрлэснээр уугуул болон суугуул хотын иргэд маань өөрийн нутаг дэвсгэрийн нэртэй бүсээр үйлчлүүлэх боломжтой болсон байна. Ингэснээр фестиваль зөвхөн урлагийн тоглолт бус, нийслэлийн иргэдийн соёл, онцлогийг харуулсан шинэлэг хотын соёлын наадам болон өргөжиж байгааг зохион байгуулагчид онцолж байна.

За тэгээд та аль хэсгээс үзэх вэ?

Оролцох уран бүтээлчид

  • Live Music: Харанга, Чингис хаан, Niciton, NISVANIS, The Lemons, A-Sound, X Vit, PIPS, СоёлЭрдэнэ & Өргөө Хонгор болон бусад
  • Поп урсгал: Т.Ариунаа, С.Наран, Uka, Emotion, Freezone, S4, Хишигдалай, Enguun, Take off, Jason г.м.
  • Хип Хоп: TATAR, LUMINO, Desant, Thunder, Мөнхийн Rap, Gangbay, Нэгэн зүгт, Эрка зэрэг шилдгүүд
  • Special: “Bayan Mongol Jazz Orchestra”, DJ BTB, DJ Бодьхүү
  • Хөтлөгч: Анхаа & Ууганаа

Хэзээ ч давтагдахгүй, галзуу өдөр таныг хүлээж байна!

Тасалбар авах: https://www.eventx.mn/event/177

Хэзээ: 2025.09.20

 Хаaна: SOCIAL PAY PARK

 Холбогдох утас: 7272-6262

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж