niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:03 UTC Эх: https://news.mn/r/2822162/ 4f5768d91fcf4479… ← niitlelch.mn руу буцах

Говь-Алтай аймагт 3.7 магнитудыг хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2025.09.11-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймагт 3.7 магнитудыг хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Говь-Алтай аймагт 3.7 магнитудыг хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ

Говь-Алтай аймгийн Бугат суманд өнөөдөр 2025.09.11 өдөр 3.7 магнитудыг хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ. Тодруулбал, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээр 2025 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 08.20 цагт Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51км, Говь-Алтай аймгийн Алтай сумын төвөөс баруун хойд зүгт 74км, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын төвөөс баруун урд зүгт 92км зайд байв.

Мөн 2025 он гарсаар Монгол Улсын хэмжээнд нийт долоон удаагийн 3.5-5.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Сүүлийн үед судлаачид газар хөдлөлт болж буй учир шалтгааныг дэлхийн хавтангуудын хөдөлгөөнтэй холбож тайлбарлах болсон. Хавтангууд нь үргэлжийн хөдөлгөөнд орших явцдаа хил, зааг хэсгээрээ харилцан мөргөлдөж нэг нь нөгөөгийнхөө доогуур шурган орох явцдаа хүчдэл хуримтлагдах нөхцөлийг бүрдүүлж эхэлдэг. Ийнхүү хүчдэл нь өөрийн дээд хязгаарт хүрснээр чөлөөлөгдөн уян харимхай долгионыг үүсгэснээр манай дэлхий долгисон хөдөлгөөнд ордог байна. Үүний зэрэгцээ эдгээр хавтангуудын мөргөлдөөнөөс үүссэн хүч нь эх газарт нөлөөлснөөр шинээр хагарлыг үүсгэх буюу хуучин хагарлын дагуу шилжих хөдөлгөөн үүсгэснээр эх газрын газар хөдлөлтийг үүсгэдэг  аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж