niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:03 UTC Эх: https://news.mn/r/2822104/ 5b51d431c7983321… ← niitlelch.mn руу буцах

Ньюс хөтөч: Хүүхдийн байгууллага-100 жил,100 км алхалт болно

Хуучирсан мэдээ: 2025.09.11-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хүүхдийн байгууллага-100 жил,100 км алхалт болно

Ньюс хөтөч: Хүүхдийн байгууллага-100 жил,100 км алхалт болно

"NEWS" агентлаг өнөөдрийн (2025.09.11) онцлох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09:00 цагт:

  • Богдхан уулын Тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолыг Цэцээ гүний тахилгат овоонд эхлүүлнэ.

09:00 цагт:

  • “Ази, Номхон далайн худалдааны интеграцийг бэхжүүлэх нь” бүс нутгийн сургалт Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд болно.
  • Ази, Номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ ерөнхий чуулган “Туушин” зочид буудалд эхэлнэ. Утас: 88044293, 99196170

10:00 цагт:

  •  “MiningWeek & MinePro 2025” уул уурхайн үзэсгэлэн, зөвлөгөөн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болно.

11:00 цагт: 

  • Нийслэлийн Түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийг эрүүл саруул болгоход “Чингэлтэйчүүд чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулж буй талаар “Монгол ньюс”-т мэдээлэл хийнэ.
  • Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнөөс “Хүүхдийн байгууллага-100 жил 100 км” алхалтыг эхлүүлнэ. Алхалтад хүүхдийн зохиолч, хүүхдийн байгууллагын төлөөлөл оролцоно. Утас:88119709, 88088818

12:30 цагт:

  • Өнөөдөр нэгдүгээр тойрог замын тендерийг зарлана. Энэ талаар албаныхан СТӨ-ний 13 давхарт мэдээлэл өгнө. Утас: 95591428

Орон нутагт:

  • Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна.

Хилийн чанадад:

-Их Британийн Ливерпүүл хотод боксын ДАШТ есдүгээр сарын 4-14-нд болж байна. Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцож байна.

-БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна.

-Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалт есдүгээр сарын 8-12-нд болно.

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган болж байна.

-Эмэгтэйчүүдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын Ханжөү хотноо есдүгээр сарын 5-14-нд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж