“Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшингийн тайлбараар төрийн өмчит компанийн захирлуудын цалинг гурван сая төгрөг болгон бууруулбал хулгай дийлдэхгүй болох нь ээ.
Энэ талаар тэрбээр “Төрийн өмчит компанийн захирлуудын цалинг гурван сая төгрөг болгоно гэж попорч болохгүй. Гурван сая төгрөгөөр аятайхан санхүүгийн шинжээч ч авч ажиллуулж чадахгүй. Гурван сая төгрөгийн цалин аваад төрийн өмчит компанийн захирлаар ажилла гэвэл хулгай нь дийлдэхгүй болно. Сэтгэлийн хөөрлөөр төрийн өмчит компанийн захирлын цалинг гурван сая, дөрвөн сая төгрөг байна гэж ярьж болохгүй.
Цалингийн системийг өөрчлөх нь зөв. Хувийн хэвшилд бонус урамшууллын фонд гэж байдаг. Оны эцэст санхүүгийн аудит ороод, аудитлагдсан тайланд үндэслээд компанийн захирлаасаа эхлээд ажилчдад бонус олгодог. Энэ зарчим дээр явах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа” гэлээ.
Г.Занданшатарын танхим төрийн өмчит компанийн тансаглалыг зогсоохын тулд захирлуудынх нь цалинг бууруулж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэсэн эсэх, мөн ашигтай ажилласан эсэхээс хамаарч оны төгсгөлд үр дүнгийн урамшуулал олгодог болох тогтолцоонд шилжүүлнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдэгдээд буй. Гэхдээ төрийн өмчит компанийн захирлын үндсэн цалинг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний цалинтай дүйцүүлнэ гэсэн. Энэ нь төрийн өмчит компанийн захирлын үндсэн цалин сарынх нь зургаа орчим сая төгрөгөөр тогтож мэдэхээр буй. Дээр нь тухайн компанийн төлөвлөгөө биелэсэн эсэх, мөн ашигтай ажилласан эсэхээс шалтгаалж үр дүнгийн урамшуулал авдаг байхаар тогтолцооны өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа. Гэвч эсэргүүцэлтэй тулж мэдэхээр байна.
Л.Оюун-Эрдэнийн танхим төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах, ашигтай ажиллуулах зорилго дор эрчим хүчний төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлагаар хангах нэрээр "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг байгуулсан. Тус компанийн харьяанд Дулааны II, III, IV станцууд, мөн дүүргүүдийн орон нутаг дахь дулааны станц, Тавантолгой дулааны цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв зэрэг 44 төрийн өмчит компани багтсан байдаг.
Г.ХОРОЛ
3,607.57


















































Холбоотой мэдээ