niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%b3%d0%b0%d0%b4%d0%b0%d0%b0%d0%b4-%d0%bc%d1%8d%d0%b4%d1%8d%d1%8d/% e513998d97915ac5… ← niitlelch.mn руу буцах

Сирийн дээгүүр нисч явсан ОХУ-ын…

Сирийн дээгүүр нисч явсан ОХУ-ын Ми-24 онгоц осолджээ
Сирийн Хама хотын нисэх онгоцны буудлын дээгүүр нисч явсан Оросын Ми-24 онгоц техникийн доголдлын улмаас осолдсон талаар Оросын БХЯ мэдээлэв.
Тус яамны мэдээлэлд дурдсанаар, онгоцны буудлаас 15 км-ийн зайд буулт хийх гэж байх үеэр осолдсон онгоцны хоёр нисгэгч амиа алдаж, нэг техникч шархаджээ. Эрэн хайх, аврах багийнхан техникчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байна. Ми-24 нисэх онгоцонд гал гараагүй аж.