Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр /2025.09.09/ Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү шүүх хурлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Найдалаа болон УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг нарын 42 хүн, мөн “Бэрэн”, Говийн зам”, Монроуд” зэрэг нэр бүхий гурван компанид холбогдох эрүүгийн хуулийн хэргийн шүүх хуралдаан болж буй юм.
Дээрх нэр бүхий гурван компанийн тухайд тодруулахад, “Говийн зам” компани нь Ухаахудагийн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 239 км автозам тавьж, үүнийгээ Эрдэнэс Монгол компанид шилжүүлсэн асуудалтай холбоотойгоор, “Бэрэн” групп нь зээлийн шаардлага хангаагүй хэрнээ Хөгжлийн банкнаас хоёр удаагийн үйлдлээр 26.9 сая ам.долларын зээл авч хохирол учруулсан, “Монроуд” компани нь 45.5 тэрбум төгрөгийн зээлийг мөн Хөгжлийн банкнаас авахад эрх бүхий албан тушаалтнууд нөлөөлсөн зэрэг үндэслэлээр буруутгагдан шалгагдаж байсан юм.
Давж заалдах шатны шүүхээс дээрх хуулийн этгээд болон зарим нэр бүхий улстөрч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон ч прокурор эсэргүүцэл бичсэнээр Улсын дээд шүүхээр хэргийг хэлэлцэх шатанд анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэх ёстой гэж үзсэн. Дээрх шийдвэрийн дагуу Хөгжлийн банкны гэх тодотголтой энэхүү хэрэг өчигдрөөс эхлэн дахин анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж эхэлж байна.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ