niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:32 UTC Эх: https://news.mn/r/2821627/ 8aa876442c9133ac… ← niitlelch.mn руу буцах

"Шинэ цэвэрлэх байгууламжтай болсон ч лагийн үнэр арилахгүй"

Хуучирсан мэдээ: 2025.09.09-нд нийтлэгдсэн

"Шинэ цэвэрлэх байгууламжтай болсон ч лагийн үнэр арилахгүй"

"Шинэ цэвэрлэх байгууламжтай болсон ч лагийн үнэр арилахгүй"
Хотын дарга Х.Нямбаатар "Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад удахгүй орно. Гэсэн хэдий ч лагийн үнэр арилахгүй. Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр баригдаж байгаа саарал ус дахин боловсруулах үйлдвэрт технологийн ус нийлүүлж чадахгүй. Учир нь хүнсний, арьс ширний, ноос ноолуурын гэх мэт үйлдвэрүүд, эмнэлгүүд урьдчилан цэвэрлэх байгууламж барихгүйгээр одоогийн байгаагаараа хаягдлаа нийлүүлсээр байх тохиолдолд шинэ цэвэрлэх технологид нийцсэн саарал ус Мянганы сорилтын сангийн үйлдвэрт нийлүүлж чадахгүй уг үйлдвэр ажиллахгүй.
Хоёрт, лаг хатаах, шатаах үйлдвэр Монгол Улсад нэг ч ширхэг байхгүй.
Улаанбаатар хот болон 21 аймаг, томоохон суурин газрын цэвэрлэхүүд бүгд лагаа байгальд хатаагаад булж байгаа. Бас туулын бохирдол арилахгүй. Туул гол зарим газраа 1-1.50 см лаг хагшаасдаа баригдсан. Асар зардал гаргаж лаг хагшаасыг цэвэрлэж сэргэнэ. Бас үйлдвэрүүд урьдчилсан цэвэрлэх барихгүйгээр хэзээ ч асуудал шийдэгдэхгүй. Улаанбаатар төр, хувийн хэвшлийн түншлэлээр лаг хатаах шатаах үйлдвэрийн тендер удахгүй зарлана" гэжээ.

Шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдаж байна. Нийт 17.6 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг 2020 онд эхлүүлсэн. Энэ том бүтээн байгуулалтын зургадугаар сарын сүүлчээр Улсын комисст үе шаттайгаар хүлээлгэн өгч, 2025 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулна гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор 160 ажилтны орон тоо шаардлагатай.

Шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын өмхий үнэр арилна гэдэг хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Олон улсын цэвэрлэх байгууламжид бохир усыг цэвэрлэн лагаа усгүйжүүлж, шатаадаг. Ингэснээр хотоор тархаж буй өмхий үнэр арилах гэнэ.

Гэтэл шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хотын өмхий үнэр арилахгүй бөгөөд зөвхөн бохир ус цэвэрлэгээний явц дахь үнэрээ үнэргүйжүүлэх аж.

Шинэ байгууламж дээр бохир усыг үнэргүйжүүлэх гурван байгууламж барьсан байна. Эцсийн шатанд усгүйжүүлээд гарсан лагийн өмхий үнэр нийслэлчүүдэд үнэртдэгээрээ үнэртэнэ гэсэн үг. Харин энэ лаг шатаах байгууламжийн төслийг нийслэлээс хариуцан ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Төслийн нийт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсын тал гарган, хэрэгжүүлж байгаа юм. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250 мянган м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн.

Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн байна.

Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ. Мөн Мянганы сорилын сангийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөөд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж