niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:33 UTC Эх: https://news.mn/r/2821522/ 7afdf77b161ebfbe… ← niitlelch.mn руу буцах

Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний хариу эерэг гарав

Хуучирсан мэдээ: 2025.09.08-нд нийтлэгдсэн

Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний хариу эерэг гарав

Тарваган тахлаар нэг хүн нас барж, 22 хүний хариу эерэг гарав

Тарваган тахал өвчний халдварын улмаас нэг хүн нас барж, олон тооны хүнийг хяналтад аваад байгаа. Энэ асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2025.09.08/ мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.ОЧИРБАТ:

-Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд өнөөдрийн байдлаар тарвага тахал өвчний халдвар авсан гурван тохиолдол бүртгэгдсэн. Нэг тохиолдол нь харамсалтайгаар нас барсан бол нэг тохиолдол нь эдгэрсэн.  Батлагдсан гурван тохиолдлын нэгдүгээр хавьтлын 96 хүнийг тусгаарласан. Мөн эрүүл мэндийн байгууллагын 41 хүн тусгаарлалтад орсон. Гэр бүл болон ойрын хавьтлын 55 хүнийг одоогийн байдлаар тусгаарласан.

Нэгдүгээр хавьтлын 35 хүнээс молекул биологийн болон нян судлалын шинжилгээ хийхэд 22 хүн эерэг тодорхойлогдож, хоёр хүнд шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдсан. Мөн 20 хүнийг сэжигтэй тохиолдол гэж бүртгэн, хяналтдаа авсан.

Тарваган тахал өвчин нь дөрөвдүгээр сараас эхлэн идэвхжиж найм, есдүгээр сард оргилдоо хүрч аравдугаар сарын дунд үеэс намжмал байдалд ордог. Нийгмийн эрүүл мэндийг хамарсан гоц халдварт өвчин юм.

Улсын хэмжээнд 17 аймаг, 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь нь тарваган тахлын голомттой бүсэд ордог. 2005-2025 оны хооронд нийт 31 тохиолдол бүртгэгдэж байсан.  Жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 35 хувьтай байсан. Тарваган тахлаар хүн өвчилсөн тохиолдол 2020 онд хамгийн олон буюу зургаан тохиолдол батлагдаж, нас баралт хамгийн өндөр бүртгэгдэж байсан гэлээ.

Сануулахад, дээрх өвчний халдвар олон хүнийг хамарч бүртгэгдсэн тул Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу халдвар бүртгэгдсэн газарт 2025 оны есдүгээр сарын 8-15-ны өдрийг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа юм.

Дээрх арга хэмжээтэй холбогдуулж Мөрөн, Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Политехникийн коллежийн сургалтын үйл ажиллагаа, соёл урлаг, уралдаан тэмцээн, хурал, зөвлөгөөн, сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хичээлээс гадуурх секц дугуйлан, спорт заал, биллиард, РС тоглоомын газрын үйл ажиллагааг 2025 оны есдүгээр сарын 7-ны өдрийн 23.00 цагаас 14-ний өдрийн 23.00 цаг хүртэл зогсоогоод байна. Мөн Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр үргэлжлүүлэх юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж