niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 12:34 UTC Эх: https://news.mn/r/2821399/ fd71a87801a325eb… ← niitlelch.mn руу буцах

ХСҮТ-ийн ачаалал, хүлээгдэл 10 хувиар буурах боломж бүрдэв

Хуучирсан мэдээ: 2025.09.08-нд нийтлэгдсэн

ХСҮТ-ийн ачаалал, хүлээгдэл 10 хувиар буурах боломж бүрдэв

ХСҮТ-ийн ачаалал, хүлээгдэл 10 хувиар буурах боломж бүрдэв

Орхон аймагт хойд бүсийн хавдрын шинжилгээ, оношилгооны дэд төв болох Хавдар судлалын үндэсний төвийн харьяа "Эрдэнэт медикал" эмнэлэг ашиглалтад  орж үйл ажиллагаагаа эхлүүлэв. 


Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт медикал” эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгох шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу тус эмнэлгийг орон тоо, барилга байгууламж, тоног төхөөрөмж, газар эзэмших эрх болон бусад эд хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагаа өчигдөр /20205.09.07/ Орхон аймагт боллоо. Уг ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав.

"2026 онд эрүүл мэндийн салбарын төсвийг 5,5 дахин нэмэгдүүлсэн"

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар "Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нь хавдрын орон нутгийн анхдагч, жишиг эмнэлэг болж байгаагаараа онцлог болж байна. Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт нэмэгдүүлж тусгасан. Засгийн газар монгол хүний хөгжил хамгийн том мега төсөл байх ёстой гэж үзсэн. Тиймээс 2025 онд 238 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт зарцуулж байсан бол 2026 оны төсөвт 1,3 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын төсвийг 5,5 дахин нэмэгдүүллээ. Эрүүл мэнд, боловсролын салбарт хиймэл оюун ухаан, технологийн дэвшил хүчтэй нэвтэрч байна. Монгол хүн бүрийн оношилгооны дата мэдээллийг цуглуулаад, түүн дээр хиймэл оюун ухааны үнэлгээ, оношилгоо хийх шинэ технологи нэвтрүүлэхээр бид ажиллаж байна. Ингэснээр аймгийн эмнэлэгт төдийгүй улсын хэмжээнд интернэт технологийн дэвшил, хиймэл оюун ухаан ашигласан эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах бололцоотой. Энэ чиглэлээр цахим эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлнэ. Мөн ирэх онд хавдрын эмнэлэг шинээр барина" гэдгийг тус эмнэлгийн нээлтийн үеэр онцлов.

Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг байгуулснаар Орхон, Булган, Хөвсгөл болон баруун аймгуудын иргэд хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдах боломж бүрдэж байгаа юм. Мөн хойд бүсийн хавдартай 3000 гаруй иргэн дээрээс нь Хавдар судлалын үндэсний төвд оношилгоо, хими, мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх шаардлагатай 10000 гаруй хүн "Эрдэнэт медикал" хавдрын дэд төвөөс тусламж үйлчилгээ авах боломжтой.

Ингэснээр, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал, хүлээгдэл 10 хувь буурна гэж албаныхан тооцоолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2045 он гэхэд Монгол Улсад хорт хавдрын 15000 шинэ тохиолдол, хорт хавдрын шалтгаант нас баралт 12200 болж өсөх тооцоолол гаргажээ. Хорт хавдрын тусламж үйлчилгээний ачааллын төвлөрөл Улаанбаатар хотод, ялангуяа Хавдар судлалын үндэсний төвд өндөр байдаг. Орон нутагтаа авч болох оношилгоо, эмчилгээг хийлгэхээр хавдартай нэг өвчтөн Хавдар судлалын үндэсний төвд жилдээ 10 удаа очиж, нэг сар хүртэл хугацаа зарцуулдаг. Улмаар санхүүгийн болон сэтгэл санааны дарамтад давхар өртдөг. Тэр дундаа хойд бүсийн аймгуудад нийтдээ 308,695 хүн амьдардаг. Жилдээ 900 орчим хүн хорт хавдраар өвдөж, 500 гаруй хүн хорт хавдрын улмаас нас барсан нь улсын дунджаас өндөр үзүүлэлт аж.
Энэ талаар, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Батболд тэрбээр, өнөөдөр /2025.09.07/ хойд бүсийн хавдрын шинжилгээ оношилгооны дэд төвийг нээлээ. Тус төвийн үйл ажиллагаа  үе шаттай явагдана. Эхний ээлжид эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэнэ. Тухайн эмнэлэг байршлын хувьд хойд бүсэд байгуулагдаж байгаа нь баруун болон хойд бүсийн иргэд маань хавдрын тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах мөн санхүүгийн дарамт багасах боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр амьдралын чанар сайжрах,  цаг хугацаа хэмнэх гээд олон давуу тал бий болж байна. Тоног төхөөрөмжийн хувьд хангалттай байгаа ч зарим хавдрын мэс ажилбар хийх нарийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хэрэгтэй. Эдгээрийг ирэх онд төлөвлөөд явж байгаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж