niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 13:01 UTC Эх: https://news.mn/r/2821175/ 2acb030915841b12… ← niitlelch.mn руу буцах

Сонгинохайрхан дүүрэгт 6.5 га талбай газрыг чөлөөлөх ажил эхлэв

Хуучирсан мэдээ: 2025.09.06-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүрэгт 6.5 га талбай газрыг чөлөөлөх ажил эхлэв

Сонгинохайрхан дүүрэгт 6.5 га талбай газрыг чөлөөлөх ажил эхлэв

Нийгмийн суурь үйлчилгээг нэг дороос 20 минутын дотор авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийг 14 хот, гурван дагуул хот болгон хөгжүүлэх Монгол Улсын Их хурлын тогтоол гарсан. Дээрх тогтоолын хүрээнд Сонгинохайрхан дүүргийг Баянхошуу, Толгойт, Өнөр, Сонгинохайрхан гэж дөрвөн хот болгон хуваахаар төлөвлөсөн. Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн дараа орох газар чөлөөлөлтийн ажлыг Толгойтоос эхэлж байгаа аж. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны газар нутаг болох 63 га газрыг чөлөөлөх бэлтгэл ажил эхэлж, эхний ээлжийн 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг дүүргээс зохион байгуулж байгуулж байгаа ажээ.

ЭНЭ ЖИЛ 6.5 ГА ТАЛБАЙН 145 НЭГЖ ТАЛБАРЫГ ЧӨЛӨӨЛЖ ДУУСГАНА

"Сонгинохайрхан дүүрэг 350 гаруй мянган хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн нийт хүн амын 28 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байна.  Дүүргийн нийт газар нутгийн 80 орчим хувь нь гэр хороолол. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлын голомт гэж хэлж болно. Дүүргийг газар зүйн байрлалаар нь Өнөр, Баянхошуу, Толгойт, Төв гэж бүсчилж байгаа. Үүнээс Баянхошуу, Толгойт бүсүүд агаар, хөрсний бохирдол ихтэй бүс нутаг. Баянхошуу дэд төвөөр дамжуулж бид тухайн бүсийн дэд бүтэц, шугам хоолой, цахилгаан шугам сүлжээ, авто зам, шинэ сургууль, цэцэрлэг, ногоон орон сууц зэрэг зорилтот ажлуудыг нийслэлтэйгээ хамтран хэрэгжүүлж буй. Үүний дараагаар Толгойт орж байна. Агаарын бохирдлын дараагийн голомт болсон энэ бүсийг бид орон сууцжуулснаар дүүргийн болоод Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулна. Нөгөө талдаа Монгол Улсын Их хурлын 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт 4-р хорооны нутаг дэвсгэр нь газар ашиглалтын дэд бүсчлэлийн нам давхрын орон сууцны бүсэд хамаарч байгаа юм. Газар чөлөөлөлтийг 2025 оны тавдугаар сард эхлүүлэхээр эдийн засаг, нийгмийн суурь судалгааг авч, хорооны иргэдээс санал асуулга явуулсан. Эхний ээлжид тус хорооны 410 айл өрхөөс судалгаа авахад 398 айл нь газар чөлөөлөлтийг дэмжсэн. Улмаар өнгөрсөн зургадугаа сард гэр хорооллыг орон сууцжуулах байршлыг тогтоосон Дүүргийн Иргэдийн хурлын 40-р тогтоолыг батлуулсан. Өөрөөр хэлбэл 4-р хорооны газар нутаг буюу 63 га талбайг орон сууцжуулах байршлыг батлуулсан. Долдугаар сард эхний ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах нэгж талбарын хөрөнгийг үнэлгээг хийж улс, нийслэлийн төсөвт тусгуулсан гэдгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөртэй хэлэв.

Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо нь нийт 63 га талбайг эзэлдэг, 901 нэгж талбартай. Хороог дөрвөн багц болгож хуваагаад эхний ээлжид 6.5 га талбайн 145 нэгж талбарыг чөлөөлж 2000 айлын орон сууцыг барихаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж