"Улаанбаатар мед эмнэлэг" болон БНСУ-ын "International ST.Mary`s hospital CKU" эмнэлгийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2025.09.05/ "Чингис" зочид буудлын хурлын танхимд боллоо.
Тус улсад эмчлүүлэх хүсэлтэй иргэд дундын зуучлагчгүйгээр, уян хатан төлбөрийн нөхцөлтэйгөөс гадна тэнд очоод байрлах зочид буудал, өдөрт нь эмнэлгийн цаг авч, шинжилгээний хариу авах гэх мэт зохицуулалтыг түргэн шуурхай хийх гэнэ. БНСУ-ын "International ST.Mary`s hospital CKU" эмнэлэг нь Инчеоны олон улсын нисэх буудлаас 20 минутын зайд байрладаг учраас өвчтөнүүд цаг хугацаа алдахгүй байх гэх мэт давуу талтай гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байв.
Монгол Улс БНСУ-ын "International ST.Mary`s hospital CKU" олон улсын эмнэлэгтэй хамтран ажиллаж буй тав дахь орон болж байгаа аж.
"ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА УЧРААС ОЛОН ТАЛААРАА ИТГЭМЖИТ, НАЙДВАРТАЙ, ЧАНАРТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЯВУУЛДАГ"

Мэдээж Улаанбаатар хотод олон сайн эмнэлэг байгаа. "Улаанбаатар мед" эмнэлгийн хувьд үүсгэн байгуулагдаад удаагүй хэрнээ орчин үеийн техник тоног төхөөрөмж болон гадаад харилцааны тал дээр маш нээлттэй байсан учраас манай эмнэлэг хамтран ажиллах бүрэн боломжтой гэж үзсэн.































Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Зөв
Хаха
Хөөрхөн
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу
3,607.57
















































Холбоотой мэдээ