Өнөөдөр /2025.09.05/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:00 цагт: Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан “Барилгачдын өдөр-2025” өдөрлөгийг Нийслэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулна.
09:20 цагт: ХБНГУ-ын Монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан "Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болно.
13:00 цагт: Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” бие даасан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
17:00 цагт: Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Б Контемпорари" арт галерейн танхимд болно.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн холбооны улсын Амбан захирагч Саманта Мостин есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
-"Hotdog monster" арга хэмжээ Улсын драмын эрдмийн театрын гадна талбайд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
3,607.57



















































Холбоотой мэдээ