Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний "Эрдэнэт" дэд станцад гал гарсны улмаас найман аймагт тог тасарлаа. Гэнэтийн эрсдлийн улмаас өнөөдөр /2025.09.03/ 18.51 цагт "Эрдэнэт" дулааны станцад хүчдэлгүй болж, ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймгийн 140 гаруй суманд тог цахилгаан тасарсан байна. Галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд цахилгаан тасарч, гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээлжээ.
Цахилгааны ослын улмаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэг зогсолт хийгээд байна.
Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өгөхдөө "Өмнө нь энэ дэд станцын тоног төхөөрөмжийн элэгдэлд орж, тог цахилгаан тасарч байсан. Сүүлийн жилүүдэд 2008 оноос эхлэн техникийн шинэчлэлүүдийг үе шаттай хийж ирсэн. Энэ удаа гал гарсан шалтгааныг шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Одоо эхнээсээ сэргээгдэх үйл ажиллагааг явуулж байна" гэв. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хангайн бүсийн Эрдэнэт салбарт гэмтэл гарсны улмаас тус станцаас хангагддаг 8 аймаг, 143 суманд цахилгааны тасалдал үүсээд байна. Гэмтлийг засварлахаар шуурхай бригад ажиллаж байна. Одоогоор 220/110кв-ын систем буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг найман аймгийн цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил хийж байна. БОЭТ-ийн нэгдүгээр зэргийн хэрэглэгч буюу Эрчимт эмчилгээний тасаг болон хүүхдийн тасаг цахилгааны нөөц эх үүсвэрээр хангагдаж байна. Эрчимт эмчилгээнд нэг хүнд өвчтөн, тусламж үйлчилгээ хэвийн, хүүхдийн тасагт эрчимт эмчилгээнд орсон хүүхэд байхгүй гэдгийг мэдээллээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ