Гурван жилийн өмнө “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компанийг ид ажлынх нь үеэр зогсоож, техник технологийг нь шинэчилж байгаа тухай удирдлага нь мэдэгдэж байв.
Гэвч тус үйлдвэрийн техникүүд нь эвдрээд ажилладаггүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтын мэдээллээр тус техникүүдийг өндөр үнэтэй “шахчихсан”. Цемент үйлдвэрлэдэг ч нэг төгрөгийн орлого олохын тулд нэг төгрөг долоон мөнгөний зардал гаргадаг. Орлого олох ёстой байтал алдагдал үйлдвэрлэдэг болсон. Тус компанийг удирдаж байгаа удирдлага нь бас менежемент муутай.
Ер нь төрийн өмчит компаниудад өндөр өртөгтэй хэр нь чанар муутай техник, технологи машин механизм “шахах” үзэгдэл зөвхөн “Хөтөлийн цемент шохой үйлдвэр”-ээр хязгаарлагдахгүй “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр ч гарсан байна. Тодруулбал, тус компанийн барьсан нүүрс угаах үйлдвэр “шахаа”-ны үйлдвэр болсон гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тодотгож байгаа юм. Тиймээс эл асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах болсон.
Тэгвэл “Хөтөлийн цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компанид өндөр үнээр, хямд үнэтэй шахаа хийсэн хүн хэн байв гэдэг асуудал удахгүй босох нь ээ.
“Хөтөлийн цемент шохой үйлдвэр” төрийн өмчит компани нь жилд 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч энэ хэмжээндээ хүртэл ажиллаж чадахгүй байгаа аж. Тодруулбал, хөрөнгө оруулалт, үр ашгийн хэмжээ буурч, үйлдвэрийн түүхий эдийн нийлүүлэлт ч багассан байна. Иймээс тус үйлдвэрт үр ашгийг дээшлүүлэхэд онцгой анхаарч бодит үр дүн гаргах хугацаатай албан даалгаврыг үйлдвэрийг удирдаж байгаа багт өгчээ.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ