niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 13:31 UTC Эх: https://news.mn/r/2820559/ 3b8c281ba1031a83… ← niitlelch.mn руу буцах

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Одхүүг томилжээ

Хуучирсан мэдээ: 2025.09.03-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Одхүүг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Ц.Одхүүг томилжээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Одхүүг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгожээ. Ц.Одхүү нь өмнө нь УУХҮЯ-нд Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга, ЗТХЯ-нд Төрийн захиргаа удирдлага болон Иргэний нисэхийн бодлого зохицуулалтын газрын дарга, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албыг хашиж байсан.
Харин 2022–2025 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нь төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэгтэй “Эрчист Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон, тус компанийн ТУЗ-ийн даргаар сонгогдоод байна.
Монгол Улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөж бий болгох зорилготойгоор “Эрдэнэс Монгол” компанийг 2007 онд байгуулсан. Улмаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудаа нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах толгой компанийн эрх, үүргийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах шийдвэрүүд гаргасан билээ. Нэгдлийн бүрэлдэхүүнд  алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмалыг хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 31 компани харьяалагддаг бөгөөд тэдгээрийг Түлш, эрчим хүчний групп, Зэс металлын групп болон Дэд бүтэц, логистикийн группт хуваарилж нэгдсэн бодлого, стратегиар манлайлан ажиллаж байна.   “Эрдэнэс Монгол” нэгдэл нь улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний нөөцийн 22 хувь, зэсийн нөөцийн 38 хувь, жоншны нөөцийн 22 хувь, төмрийн нөөцийн 15 хувийг эзэмшиж, экспортын орлогын 30 орчим хувийг бүрдүүлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж