niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%81%d0%be%d1%91%d0%bb-%d1%83%d1%80%d0%bb%d0%b0%d0%b3/%e2%80%9c%d0% b845909b1ceb196a… ← zurück zu niitlelch.mn

“Авьяаслаг монголчууд-3” шоуны…

“Авьяаслаг монголчууд-3” шоуны бүртгэл эхэллээ
Дэлхийн сая сая үзэгчдийн адилаар монголчуудыг ч мөн цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” чадсан “Авьяаслаг монголчууд” шоуны шинэ цувралын бүртгэл эхэлжээ.

“Авьяаслаг монголчууд-3” шоу

“Монгол” телевизийн хамт олон нэг жил завсарласны дараа дахин “Авьяаслаг монголчууд” шоуг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Шоуны бүртгэл өнөөдрөөс /2018.01.08/ эхэлсэн бөгөөд төрөл, жанрт баригдалгүй авьяас чадвараа сорих хүсэлтэй хүмүүс ямар нэг шалгуур, цензурт баригдалгүй бүртгүүлэх боломжтой юм.

Бүртгэл “Монгол” телевизийн төв байранд үргэлжилж байгаа аж. “Авьяаслаг монголчууд-3” шоу ирэх намраас цацагдах ажээ.