niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 13:32 UTC Source: https://news.mn/r/2820435/ c22704c48c51d92e… ← back to niitlelch.mn

Ньюс хөтөч:  "ICT Forum Mongolia 2025"-ын уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2025.09.03-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч:  "ICT Forum Mongolia 2025"-ын уулзалт болно

Ньюс хөтөч:  "ICT Forum Mongolia 2025"-ын уулзалт болно

"NEWS" агентлаг өнөөдөр (2025.09.03) болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


  • Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-нд  Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

7.30 цагт:

  • "TechWeek 2025 " болон  "ICT Forum Mongolia 2025" -ын бэлтгэл ажлын талаар Мэдээллийн технологийн үндэсний паркт уулзалт зохион байгуулна.

11:00 цагт: 

  • УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар Төрийн ордны "Их засаг" танхимд уулзана.
  • "Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан-2025”  Улаанбаатар хотноо болж байна.
  • Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд гаргаж байна.
  • Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
  • Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
  • "Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна.
  • "Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.

Орон нутагт: 

  • Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж