niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 13:33 UTC Эх: https://news.mn/r/2820336/ c25992ddaaa07950… ← niitlelch.mn руу буцах

2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2025.09.02-нд нийтлэгдсэн

2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ

2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүллээ

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг Үндэсний аудитын газраас эхлүүллээ. Тус аудит нь Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлж боловсруулсан эсэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлж төлөвлөсөн эсэхэд дүгнэлт өгөх зорилготой. Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд нар төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүү төсвийн асуудал эрхэлсэн удирдах албан тушаалтнуудыг оролцуулан аудитын нээлтийг хийж, төлөвлөгөө, хөтөлбөрийг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж