Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Сонгинохайрхан дүүрэгт 24 нэгж талбар, 2.1 га талбайг чөлөөлж хийгдсэн Спорт цогцолборын ажил дуусаж, хүүхэд, залуучуудын хамтаар нээлтээ хийлээ. Хүүхэд, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар дүүргийн 3 дугаар хороо буюу Толгойт бүсийн гэр хороолол дунд олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор барих ажлыг 2021 онд эхлүүлсэн байдаг. Тухайн үед Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар УИХ-ын гишүүн Ш.Алтаншагай ажиллаж байхдаа газар чөлөөлөлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийж, 2022 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.