niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:02 UTC Эх: https://news.mn/r/2819805/ 4f6bf8426ef44537… ← niitlelch.mn руу буцах

О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжиллаа

Хуучирсан мэдээ: 2025.08.31-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжиллаа

О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжиллаа

Ардчилсан намын их хурал эхлээд байна. Тус намын их хурал нь 1000 гаруй гишүүнтэй. Их хурлын эхэнд Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлийг батламжлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, тогтоолын төслийг баталлаа. Нийт гишүүдийн 99 хувийн саналаар О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар батламжиллаа.

Мөн Ардчилсан намын тамгыг шинэ намын дарга О.Цогтгэрэлд Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр гардуулан өглөө.

Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт хандаж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Дөрвөн тийш харсан байсан Ардчилсан намыг нэгэн зүгт болгож, эв нэгдэлтэй болгож Ардчилсан намыг улс төрийн намуудаас хамгийн өндөр рейтингтэйгээр хүлээлгэн өгч байгаад  маш их баярлаж байгаа шүү” гэж талархал илэрхийлээд дараагийн улс төрд нь түшиг болохыг бэлгэдэн эмээл бэлэглэлээ.

Мөн Ардчилсан намын их хурлын гишүүд "Зөвийн талд эвийн цавуу болж, ган төмөр мэт зогсож чадсан Л.Гантөмөр танд талархъя. Эрх чөлөө, эвлэрэл ойлголцлын талд байсанд баярлалаа" хэмээн  талархлаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж