Ардчилсан намын даргад өрсөлдсөн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Гуравхан хоногийн дотор Ардчилсан намын даргад өрсөлдөх хүсэлтээ гаргаж 88 хүний санал авлаа. Энэ сонгуульд Ардчилсан намын залуучууд гарч ирж, намынхаа эв нэгдлийг хангаж, зөрчилгүйгээр шударгаар мэтгэлцэж, шинэ соёл тогтоож маш сайхан өрсөлдлөө. Өнөөдрийн өрсөлдөөн Ардчилсан намыг шинэ шатанд гаргасан, эв нэгдлийг хангалаа. Ардчилсан нам 2012-2016 онд ажлын ихийг хийсэн боловч ард олон 2016 онд эв нэгдлээ хангаад ир гээд УИХ-д есхөн гишүүнтэй нам болгосон. Өнөөдрийн сонгуулийн үр дүн бол 2016 онд ард түмнээс өгсөн шаардлагыг Ардчилсан намын гишүүд, удирдлага хангаж чадлаа. Тийм учраас цаашдаа Ардчилсан нам эв нэгдэлтэйгээр баруун төвийн үзэл баримтлалын төлөө бизнесээ дарамталдаггүй, татвараа нэмдэггүй эдийн загийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцэх сайхан цаг ирж байна. Намайг дэмжсэн олон олон гишүүд дэмжигчид, Монголын ард түмэндээ баярлалаа.
О.Цогтгэрэл маань үнэмлэхүй олонхийн буюу 60 гаруй хувийн санал авлаа. Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн олонхи маань О.Цогтгэрэлд итгэсэн учраас илүү зөв явна гэж итгэж байна. Намынхаа даргын үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлье.
“Гурван хүнээс санал авлаа, 311 хүнээс санал авахын төлөө ажиллана”

Ардчилсан намын даргад өрсөлдсөн Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Отгонболд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “О.Цогтгэрэл гишүүндээ баяр хүргэе. Ардчилсан намыг удирдах боломжтой туршлагатай улстөрч. Манай нам сонгуулиа шударга, нийгэмд жишиг тогтоосон байдлаар зохион байгууллаа. Ардчилсан нам сэргэж байна.
Энэ удаагийн сонгуульд би өндөр санал авч чадаагүй. Тайзан дээр би хэлсэн, 314 хүнээс гурван хүний санал авсан байна, энэ бол ялагдал биш, 311 санал авахын талаа ажиллах ёстой юм байна гэж өөртөө дүгнэлт хийж байна. Намайг дэмжиж байсан Монголын ард түмэндээ талхархал илэрхийлье. Энэ бол эхлэл шүү. Цаашдаа Монголын ирээдүйнхээ төлөө зүтгэх болно.
3,607.57















































