niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:02 UTC Эх: https://news.mn/r/2819740/ 377bdb368790e519… ← niitlelch.mn руу буцах

“Нэр дэвшигч бүр 102 сая төгрөг гаргасан, зардалгүй сонгууль гэж байхгүй”

Хуучирсан мэдээ: 2025.08.31-нд нийтлэгдсэн

“Нэр дэвшигч бүр 102 сая төгрөг гаргасан, зардалгүй сонгууль гэж байхгүй”

“Нэр дэвшигч бүр 102 сая төгрөг гаргасан, зардалгүй сонгууль гэж байхгүй”

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр 10:00 цагт Төрийн ордны Их танхимд эхлээд байна.

Уг хурал эхлэхийн өмнө Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг зохион байгуулах үүрэг хүлээсэн Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд Ардчилсан намын даргад нэр дэвшигч нараас 200 сая төгрөг хураасан асуудлаар дараах тайлбар хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намын даргад нэр дэвшигчид нь 2023 оны нэгдүгээр сард баталсан дүрмээр өрсөлдөж байна. Гурван даргыг сонгосон сонгуулийн дүрэм гэж ойлгож болно.  Энэ сонгуулийг зохион байгуулахад 408 сая төгрөгийн зардал гарах тооцоо гарсан.  Тийм учраас нэр дэвшигч нар энэ зардлыг хувааж гаргаж байгаа юм.

Намын даргад өрсөлдөх хүн нэг өглөө босуутаа шийддэггүй, төлөвлөж шийдвэр гаргадаг. Бидний хувьд намын даргад хамгийн багадаа хоёр хүн нэр дэвшинэ гэж тооцоод нэг нэр дэвшигч 200 сая төгрөгийн зардал гарах нь ээ гэдгийг тооцож, Үндэсний бодлогын хорооны хурал болохын өмнөх өдөр гишүүддээ танилцуулсан байсан. Бүх гишүүн мэдэж байгаа. Энэ мөнгийг босгох хангалттай хугацаа ч бий.  Зохион байгуулагчдын зүгээс 200 сая төгрөгийн сонгуулийн зардлыг төвлөрүүлээд бүртгэл дууссаны дараа 408 сая төгрөгөөс илүү гарсан зардлыг нэр дэвшигч дөрвөн хүн бүрийн данс руу нь буцааж шилжүүлсэн. Сонгуулийн энэ зардлыг төсвөөс гаргах уу үгүй, татвар төлөгчдөөс гаргах уу, үгүй, аль нэг пүүс компаниас авах уу, үгүй. Хэрвээ ингэвэл өнөөх олигархуудынхаа халаасанд орно. Тийм учраас 408 сая төгрөгийн зардлыг дөрвөн хүндээ хувааж, бүх зардлыг ил тод тайлагнаад явж байгаа. Энэ зардлыг бид Улсын дээд шүүхэд хүргэнэ.  Энэ бол маш том үйл хэрэг. Зардалгүй сонгууль гэж байхгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж