АН-ын ҮХБ-ны хурлаас УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоор ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй дотоод сонгуулийн хороо байгуулагдаж, АН-ын даргад өрсөлдөх хүмүүсийн материалыг өнөөдөр /2025.08.29/-ийн 18:00 цаг хүртэл хүлээн авахаар болсон. Тэгвэл АН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр , Өнөөдөр АН-ын Үндсэн дүрэм болоод АН-ын даргыг сонгох журмын хүрээнд намын журмын нөхөдтэйгөө ярилцаад АН-ын даргын сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлж, сонгууль зохион байгуулах хороонд өргөдөл, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
АН-ын даргад өрсөлдөх гэж байгаа хүнд тавигдах болзол шаардлагууд бий. Миний хувьд АН-ын гишүүнээр элсээд 25 жил, АН-ын ҮБХ-ны гишүүнээр сонгогдоод 10 жил, АН-ын УТЗ-ийн гишүүнээр сонгогдоод найман жил болж байна. Мөн сүүлийн хоёр парламент дамжин УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Мөн одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 онд дунд шатанд буюу аймгийн намын даргаар ажиллаж байсан зэргээр АН-ын бүхий л шатанд нь ажиллаж ирсэн бүтээдэхүүн гэдгээ тодотгож хэлье.
АН-ын даргын сонгууль, сунгаанд цаашид АН төрийн сонгуульд амжилттай оролцохын тулд, төрийн сонгуульд ялсан тохиолдолд цаашид юу хийх юм бэ гэдэг бодлогоо танилцуулах ёстой. Тиймээс Шинэ Монголоо цуг бүтээнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Монголоо шинээр харах ёстой, АН-аа шинэчлэх ёстой. Монгол Улсын хөгжил дэвшлийн өмнө тулгамдаад байгаа хууль эрх зүй, эдийн засаг, улс төрийн гэх мэт бүх салбарт шинэчлэл өөрчлөлт хийх шаардлага байна. Улс орноо шинэ шатанд гаргах шаардлага байна. Үүнийг ганцхан Арчилсан нам хийж чадна. Монгол Улсын өмнө тулгамдсан асар олон асуудал бий. Хүн амын 30 хувь нь буюу 3 хүн тутмын нэг нь ядуу байна. Үлдсэн хоёр хүний нэг нь ядуурлын шугаманд ойрхон байна. Хүн амын 60-70 хувь нь ядуурлын шугаманд ойрхон байгаа ийм улс оронд олон зүйл урвуугаараа эргэж байна. Энэ их ядуурлын цаана ардчилсан тотолцоо аюултай, эмзэг байдалд байна. АН-ын олон олон удаагийн ялагдлын шалтгаан ч үүнтэй холбоотой байна. АН баруун төвийн буюу хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг дээдлэсэн төрийн бага оролцоог эрхэмлэдэг намын хувьд АН ялах ёстой ийм цаг үе дээр ирээд байна. АН ялсан шиг ялж, засагласан шиг засаглах хэрэгцээ шаардлага тулж ирээд байна. АН өнгөрсөн хугацаанд улс төрийн систем болж чадаагүйтэй холбоотой. Энэ бүхнийг өөрчилж өөрийнхөө өнгө төрх, үзэл санааг тодотгож гарах шаардлагатай ийм түүхэн 35 жилийнхээ ой дээр зогсож байна. Тийм учраас Шинэ Монголоо өөрчлөх алхамыг шинэчэгдсэн АН-ынхан хийж чадна. Ардчилсан нам аль нэг улс төрийн хүчнээс үл хамаарч өөрөө өөрсдөө шийдвэрээ гаргаад явж байна. Урьдчилаад асуудлаа ярьж байгаа нь бид хэнээс ч хараат бусаар явж байгаагийн, хэн нэгний дохио зангаагүй явж байгаагийн илрэл гэж харж байна гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ