niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:04 UTC Эх: https://news.mn/r/2819448/ 1614340e2fbc4152… ← niitlelch.mn руу буцах

Базаа өмөөрсөн С.Бямбацогтын бачууралд Б.Батбаатар хариу цохилт өгөх үү

Хуучирсан мэдээ: 2025.08.29-нд нийтлэгдсэн

Базаа өмөөрсөн С.Бямбацогтын бачууралд Б.Батбаатар хариу цохилт өгөх үү

Базаа өмөөрсөн С.Бямбацогтын бачууралд Б.Батбаатар хариу цохилт өгөх үү

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам/БОУАӨЯ/-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн асан Д.Батцогт ажиллаж байсан ч өнгөрсөн долоо хоногт чөлөөлсөн нь асуудал босгож эхлэв.

Д.Батцогт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар нэг айлын хүргэн юм.  МАН хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан ИЗНН-д БОУАӨЯ-ыг хариуцуулснаар сайдын албыг тус намын дарга Б.Батбаатар хаших болсон. Тэрбээр яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг сольж, гарын хүнээ үүрэг гүйцэтгэгчээр томилсон даруйдаа халаа сэлгээг сайд С.Бямбацогтын базаас эхлүүлсэн нь Засгийн газрын хамтралын асуудлыг сөхөх хэмжээнд өндөр авахад хүргэжээ.

Учир нь Д.Батцогтыг халсанд Ардчилсан намынхнаас илүү сайд С.Бямбацогт бухимдаж, ИЗНН-ын дарга Б.Батбаатарт шахалт үзүүлсэнд мөчөөгөө өгсөнгүй Засгийн газарт хамтарсан асуудлаа эргэн харна гэж сүрдүүлсэн тухай “бор шувуу” улс төрийн хүрээнд "нисэж" байна.

ИЗНН-ын Улс төрийн зөвлөл ирэх есдүгээр сарын 1-нд хуралдахаар товоо зарласан нь сайд С.Бямбацогтод барих хариугаа гаргана гэх.  Уг хурлаар ИЗНН Засгийн газартай хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ирэх есдүгээр сарын 14-нд зарласан намын ээлжит их хурлын бэлтгэл ажил зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Иймээс базаа өмөөрсөн С.Бямбацогтын бачууралд Б.Батбаатар хариу цохилт өгөх эсэхээс хамаарч Засгийн газарт сэлгээ хийгдэх үү, үгүй юу гэдэг асуудал сөхөгдөх болоод буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж