АТГ-ын хоёр ажилтан Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэв
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр, “Өнөөдөр /2025.09.19/ 15:30 цагт орчимд АТГ-ын Балдандорж, Батмөнх гэсэн хоёр мөрдөгч Төрийн ордонд ажилладаг нэр бүхий албан тушаалтны нэр дээр нэвтрэх зөвшөөрөл авч орж ирээд УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан” хэмээгээд байна. Прокурор, шүүхийн зөвшөөрлийг бичиггүй тул УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан. Мөн Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан гэж АН-ын бүлэг үзэж буй аж. Иймд, УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах ёстой гэж үзээд 2026 оны төсвийн төсөл дээр авсан хоёр хоногийн завсарлагаа сунгах хүсэлт гаргав. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.