2016.11.19 · niitlelch.mn (Archiv) · Архив

Болзошгүй аюул ослоос сэргийлж замуудыг..

Цас их хэмжээгээр орж цаг агаарын байдал муудаад байгаагаас шалтгаалан зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа.

Үүнтэй холбогдуулан болзошгүй эрсдлээс сэргийлэх ажлын хүрээнд Авто тээврийн үндэсний төв өчигдөр буюу 2016он 11сар 18-ны өдрийн 23 цагаас 19-ний өдрийн 08 цаг хүртэл:

-Улаанбаатар хот, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод

-Сүхбаатар аймгийн төвөөс гарах ачаа, нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Завхан аймгийн Улиастай сумаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны 11сар 18-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 10:00 цаг хүртэл зогсоож.

-Улиастай, Тосонцэнгэл чиглэлийн авто зам, замын байгууламжыг хаасан байна.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.