niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:31 UTC Эх: https://news.mn/r/2819361/ 443aa407a36a3b7b… ← niitlelch.mn руу буцах

Явган замаа шинэчилж дуусахгүй бол дараа жил үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.08.29-нд нийтлэгдсэн

Явган замаа шинэчилж дуусахгүй бол дараа жил үргэлжлүүлнэ

Явган замаа шинэчилж дуусахгүй бол дараа жил үргэлжлүүлнэ

Нийслэлийн хэмжээнд энэ зун 15 байршилд нийт 59.6 км урттай явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд байгалийн чулуугаар хийсэн, халтирдаггүй, барзгар гадаргуутай шинэ хавтан ашиглаж байгаа талаар албаныхан мэдээлж байгаа ч бодит байдал дээр гүйцэтгэлийн хоцрогдол, материалын зөрүү, стандарт зөрчсөн зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа.

Тэгвэл явган зам шинэчилж дууссан байршлуудыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ.

Ингэхдээ төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан гүйцэтгэгч компаниудын гэрээг цуцална. Мөн шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын ажлыг дараа жилд шилжүүлж, ирэх хавраас шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэх гэнэ.

Албаныхны өгсөн мэдээллээр Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө гэх мэт  нийт 210 мянган ам.метр явган хүний зам талбайг шинэчлэхээс 65 мянган ам.метр явган замыг өнөөдрийн байдлаар шинэчлээд байгаа аж.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар энэ оны хавар явган замуудын шинэчлэлтэй холбоотойгоор “Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Олимпын гудамжны явган замыг бүхэлд нь шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан. Гэвч компаниуд гараар хийдэг ажиллагаа ихтэй гэх шалтгаанаар оролцохгүй байна. Тиймээс Хот тохижилтын газар, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллана. Зуны сар зургаа биш тул богино хугацаанд ажлаа амжуулах ёстой” хэмээн хэлж байв.

Өнөөдрийн байдлаар тендерт шалгарсан нийт 13 компани 13 байршилд зам засварын ажил гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж