niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:31 UTC Эх: https://news.mn/r/2819304/ a989cdcdd27d761b… ← niitlelch.mn руу буцах

АН-ын шинэ дарга наймдугаар сарын 31-нд тодорно

Хуучирсан мэдээ: 2025.08.28-нд нийтлэгдсэн

LiveАН-ын шинэ дарга наймдугаар сарын 31-нд тодорно

АН-ын шинэ дарга наймдугаар сарын 31-нд тодорно

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
19 : 26
2025-8-28

АН-ын шинэ дарга наймдугаар сарын 31-нд тодорно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Дээрх хуралдаанаас Ардчилсан намын шинэ даргыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмээрээ нэр дэвшүүлэн, сонгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ шинэ даргыг наймдугаар сарын 31-нд тодруулан сонгохоор төлөвлөөд байна. ҮБХ-ны өнөөдрийн хуралдаанаас намын шинэ даргад нэр дэвшигчийг бүртгэх 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороог байгуулна. 

Ардчилсан намын даргад нэр дэвшигч нь дөрвөн жил ҮБХ-ны гишүүнээр ажилласан байх гэдэг шаардлага тавигдаж буй. Тус намын гишүүдийн хувьд шинэ дарга нь нам дотроо эв нэгдлийг хангасан, хоёр нүүргүй, 2027, 2028, 2032 оны сонгуулиудад Ардчилсан намыг дараалан ялалтад хүргэж чадах, хүчтэй лидер байх ёстой гэдэг цензур тавьж байгаа юм.  

Чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хувьд УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээж, сэхээнд орсон байсан намыг 2024 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцуулж парламентад 42 суудалтай болгож, сонгогчдоос 50 хувийн санал авч чадсан улс төрийн хүчин болгож чадсаны зэрэгцээ ард иргэдийн Ардчилсан намд итгэх итгэлийг дээшлүүлж, рейтингээрээ улс төрийн хүчнүүдээс хамгийн дээгүүрт бичигдэх болсон амжилттайгаар албаа хүлээлгэн өгч байна. 

Иймээс шинэ даргад маш том үүрэг хариуцлага ирэх болж буй. Одоогийн байдлаар Ардчилсан намын даргад УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нар өрсөлдөх болсноо мэдэгдээд байгаа.

 

16 : 28
2025-8-28

ҮБХ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмаар даргаа сонгоно

Ардчилсан нам ҮБХ-ны хурлаар хэлэлцэх асуудлуудын тов дарааллаа тогтоосон бөгөөд одоогийн дарга Л.Гантөмөрийн огцрох өргөдлийг хэлэлцэж эхэлсэн байна. 

Түүнчлэн Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн дүрмийн дагуу намын даргаа сонгох шийдвэр гаргасан байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Намын ҮБХ-нд дөрвөн жил ажиллаагүй гэдэг утгаар би болон Л.Мөнхбаясгалан гишүүн намын даргад нэр дэвших боломжгүй боллоо. Намын даргыг сонгох энэхүү журам нь хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд хурлын үеэр журмыг өөрчлөх санал гараагүй" гэлээ. 

Иймд намын даргыг сонгох журмаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар нэр дэвших боломжгүй боллоо.

 

15 : 10
2025-8-28

Ардчилсан намын ҮБХ-ны хурал эхэллээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-ны ээлжит бус хурал дөнгөж сая /2025.08.28/ эхэллээ. Уг хуралдаанаар Ардчилсан намын дүрмийн зарим нэг өөрчлөлтүүдийг хийж, батлахын зэрэгцээ тус намын дарга Л.Гантөмөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах юм.

МАН-ын Бага хурлаас Ардчилсан намыг хамтарсан Засгийн газраас гаргахаар шийдвэрлэсний дараа тус намын дарга Л.Гантөмөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө гэж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлээс хойш гурван сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ сарын эхээр Ардчилсан намын гишүүд ҮБХ-г яаралтай зарлан хуралдуулж, удирдлагын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэдэг байр суурь илэрхийлсэн. Түүний дараа өнөөдрийн энэхүү хурлыг товлосон билээ.

Ардчилсан намын ҮБХ нь 380 орчим гишүүнтэй. Энэ удаагийн ҮБХ-ны хурал ирц өндөртэй болж байгаа юм. Тус хурал "Улаанбаатар галерей"-н хурлын танхимд болж байна.

 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж