Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Хурц намын шинэ даргын асуудалд өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид хуучин, шинэ дүрэм гэж яриад байгаа. Хуучин дүрэм гэж ярихаасаа өмнө одоо байгаа хүчин төгөлдөр байгаа дүрэм гэж байх ёстой. Бид өнөөдөр хүчин төгөлдөр байгаа намын дүрмээрээ асуудлаа ярих ёстой. Шинэ дүрэм гээд байгаа нь Улс төрийн намын тухай хуулийн дагуу хэрэгжиж буй шинэ хуулийг шинэ дарга нь батлаад, баримтлаад явахыг миний хувьд хүсч байна. Парламентын 123 гишүүн шиг Төрийн ордонд төөрч будилсан гишүүдийг бэлдэж болохгүй. Тийм учраас Ардчилсан намын ҮБХ-нд ядаж дөрвөн жил байсан хүн намын даргад өрсөлдөх эрхтэй болно.
Та бүхэн санаж байгаа бол Л.Гантөмөр, Ц.Баярцогт хоёрыг намын даргад сонгох үеэр ҮБХ-ны хурал дээр С.Эрдэнэ, Х.Баттулга аа.. "Та нар залуустаа суудлаа тавьж өг" гэдгийг хэлсэн.
Харамсалтай нь өнөөдөр бахь байдгаараа Х.Баттулга буюу Женко гэдэг хүн намыг зайнаас удирдсан байдалтай байна. Өнөөдөр хэн хожив. Ард түмний амьдрал ямар байна вэ. Инфляци, ногоон автобус, олон вагон, нүүрсний хэрэг гээд юу хийсэн юм бэ. Эсрэгээрээ энэ бүхнээ үргэлжлүүлэх гээд Засгийн газраа авч үлдэх гэж байна. Женко ҮБХ-ны хурал дээрээ үүрээр орж ирээд хөөгдөөд гарсан. Би бол намынхандаа эрхэм хүндэт женкочид хойшоо сууж, залуустаа боломж олго гэдгийг хэлж байгаа. Өнөөдрийн байдлаар нэр дэвших магадлалтай Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, О.Цогтгэрэл гэсэн гурван хүн байна. Гурвуулаа боловсрол сайтай, туршлагатай улстөрчид. Бүх болзлыг хангасан хүмүүс байгаа. Л.Мөнхбаясгалан гэнэт говийн бүсэд сонгуульд өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон азтай хүн. Ардчилсан намын ҮБХ-нд дөрвөн жил болоогүй. Манай намын зарим хүмүүс өөр намын зөвлөх болж, намаа бужигнуулаад дагавар нам шиг байж болохгүй. Сүүлийн долоо найман жил энэ хүн намаа самарч дууслаа. Үүнд би бухимдаж, эмзэглэж байна. Төмөр зам барьж, төсвөөс, ирээдүйгээс хулгай хийсэн хүмүүсийн эсрэг тэмцэл хийж байгааг сайн ойлгох хэрэгтэй. Х.Баттулга тэргүүтэй хүмүүс нууцын зэрэглэлд авч байгаад төсвийн мөнгө идсэн. Н.Энхбаяр гэж хүн нэг км замыг 2.5 тэрбум ам.доллараар тавьсан гэж ярилаа. Эдгээр хүмүүс энэ мөнгөний төлөө энэ намыг авахын төлөө бүлэглэл ажиллаж байна. Дахин энэ хүмүүс хор найруулаад явбал яах вэ. Эсвэл Х.Баттулга тэр мөнгөөрөө Л.Оюун-Эрдэнэтэйгээ хамтран намаа байгуулаад явах ёстой" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ