Иргэний зориг, ногоон намын Улс төрийн зөвлөл ирэх есдүгээр сарын 1-ний 19.00 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг болон бусад асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал,
- Г.Занданшатарын Засгийн газартай ИЗНН хамтран ажилласан хугацааны үр дүн, ажлын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ
- Ирэх есдүгээр сарын 14-нд болох намын ээлжит бус Их хурлын бэлтгэл ажлын талаар
- 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан байгуулагдсан Бодлогын зөвлөлийн ажлын явцыг хэлэлцэхээр болжээ.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа "Засгийн газарт хамтрахаа болих саналыг минь ИЗНН-ын дарга Б.Батбаатар хүлээн авсан" хэмээн мэдэгдээд буй.
3,607.57






















































Холбоотой мэдээ