niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 14:33 UTC Quelle: https://news.mn/r/2819129/ 402381bed7714a7a… ← zurück zu niitlelch.mn

Хятад улс руу экспорт хийхэд тулгардаг хорио цээрийн асуудлыг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2025.08.28-нд нийтлэгдсэн

Хятад улс руу экспорт хийхэд тулгардаг хорио цээрийн асуудлыг шийдвэрлэнэ

Хятад улс руу экспорт хийхэд тулгардаг хорио цээрийн асуудлыг шийдвэрлэнэ

“Монгол-Хятадын тав дахь удаагийн экспог БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх-Хотын Цэлгэр тал үзэсгэлэнгийн танхимд наймдугаар сарын 25–наас эхлэн зохион байгуулж байна. Уг экспо энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.


Монгол-Хятадын экспог хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ жилийн экспог Монгол талаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам өндөр ач холбогдол өгч амжилттай зохион байгуулж байна.  Монгол-Хятадын V удаагийн экспог эдийн засаг худалдааны форум, хэлэлцээрүүд, хүмүүнлэгийн солилцоо, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулж буй. Экспод Монгол Улсаас гадна Казакстан, Киргиз зэрэг таван улс мөн БНХАУ-ын зарим муж, бүс нутгийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бол Монгол Улсаас 350 гаруй  ААН ноос ноолуур,  арьс шир,  гоо сайхан, хүнс, бэлэг дурсгал гэх мэт 700 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд танилцуулж, борлуулж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь аж ахуй нэгж эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд таниулах гүүр болж харилцагчдыг татах, экспортыг нэмэгдүүлэх хоёр орны хамтын ажиллагааг улам өргөжүүлэх гээд өндөр ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд 2024 онд 163 улстай гадаад худалдаа хийсэн. Эдгээр улсуудаас БНХАУ-тай хамгийн их худалдаа хийжээ.

Тодруулбал, өнгөрсөн онд Хятад улстай 18.6 тэрбум ам.долларын худалдаа хийсэн аж.

2022 онд хоёр орны худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол өдгөө энэ зорилт биеллээ олоход ойртсон гэдгийг албаныхан онцолж байв. Мөн цаашид хоёр орны экспорт, импортыг нэмэгдүүлэхэд гааль, тээвэрлэлт зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж илүү уян хатан нөхцөлийг бий болгох тал дээр анхаарч ажиллана гэдгийг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал онцолсон юм. Тэрбээр, 2014 онд хийсэн хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг илүү сайжруулж эдийн засгийг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэх хэлэлцээр хийнэ. Тухайлбал, БНХАУ руу экспорт хийж бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хорио цээр, гаалийн асуудлууд тулгардаг. Тиймээс олон улсад тавигддаг стандартуудыг харилцан зөвшөөрөх асуудлыг хоёр орны хүрээнд хамгийн нааштай шийдэж чадвал экспортын хэмжээ нэмэгдэх боломжтой. Уг асуудлыг холбогдох удирдлагуудад уламжилсан. Харилцан экспорт, импортыг улам нэмэгдүүлж чадвал хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Монгол-Хятадын экспо худалдааны салбарын хамгийн том платформ болж байгаа гэдгийг хэлсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс уг экспод оролцсоноор, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг экспортолж дэлхийн зах зээлд гаргаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гүүр болдог гэдгийг хэлэв.

Мөн Монгол Улс Хятад улс руу анхан шатны ноолуур гаргадаг байсан бол энэ удаагийн экспогийн хүрээнд цаашид ялгасан, самнасан ноолуур экспортлохоор боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж