niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 14:35 UTC Эх: https://news.mn/r/2818980/ 64d646f0d07e77d0… ← niitlelch.mn руу буцах

VS: Өртэй ААН-ийн данс руу мөнгө орж ирвэл суутгана, суутгахгүй

Хуучирсан мэдээ: 2025.08.27-нд нийтлэгдсэн

VS: Өртэй ААН-ийн данс руу мөнгө орж ирвэл суутгана, суутгахгүй

Засгийн газрын төвшинд Татварын хуулийн багц шинэчлэлийг боловсруулж байгаа бөгөөд иргэн, аж ахуй нэгжид дарамт үзүүлж ирсэн татваруудыг уян хатан болгон зөөллөхөө Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нараар ахлуулсан ажлын хэсэг Татварын хуультай холбоотой бас нэг төсөл боловсруулж, ард иргэдээс санал авч байгаа бөгөөд татварын өртэй аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогоос үл маргах журмаар суутган тооцдог болно гэх мэдээлэл нь олны анхаарлыг татаад байна. Иймд Татварын хуульд оруулж байгаа зохицуулалтын талаарх Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын өгсөн мэдээллийг энэ долоо хоногийн VS буландаа онцоллоо.


Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Өртэй татвар төлөгчийн дансыг хаадаг зохицуулалтыг хална. Татварын алба зөвлөн тусалдаг, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг болно. Иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн татварын хөнгөлөлт үзүүлж, бага, дунд орлоготой иргэд, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулна. 800 мянга хүртэл орлогыг татвараас бүрэн чөлөөлнө, 0 хувь байна. Түүнээс дээш орлогод 10 хувийн татвар ногдуулна. Бизнесүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах, хуримтлал үүсгэх, өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

НӨАТ-ын буцаан олголтыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Татварын ерөнхий хуулиар торгодог, дансыг нь хаадаг, битүүмжилдэг тогтолцоог зөвлөдөг, тусалдаг дэмждэг тогтолцоо руу оруулж байгаа. Татвараа төлөхгүй байна гээд дансыг нь битүүмжилдэг байсныг болиулна.  Тухайн иргэн, аж ахуй нэгж татварын өртэй байвал дансанд нь орж байгаа мөнгийг үл маргах журмаар татварын өрөнд суутгадаг байх зохицуулалтыг оруулж ирнэ.

Байр түрээслүүлэгч, мах, сүү худалдаалагч нарын борлуулж байгаа бүтээгдэхүүнийг НӨАТ-тай үнэ гэж тооцно.  Тэр дүнгээрээ НӨАТ-ын баримтаа бичиж өгнө.  НӨАТ-аас худалдаа үйлчилгээний чиглэлээр 70 гаруй төрөлд хөнгөлөлт үзүүлдэг байсныг болиулж боловсрол, эрүүл мэнд гэсэн 3-4 төрлийг л чөлөөлнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж