Багш нар 28-нд жагсаад үр дүнд хүрэхгүй бол ажил хаяна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо маргааш 11 цагаас хэвлэлийн хурал зарлаад байна. Энэ холбоо албан ёсны бүртгэлтэй багш нарын холбоо аж. Тэд есдүгээр сарын 28-ны өдөр төв талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Учир нь өнгөрсөн наймдугаар сард тус эвлэлээс багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн ч …
Гэрэл зургийг: О.Улсболд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо маргааш 11 цагаас хэвлэлийн хурал зарлаад байна. Энэ холбоо албан ёсны бүртгэлтэй багш нарын холбоо аж. Тэд есдүгээр сарын 28-ны өдөр төв талбайд жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Учир нь өнгөрсөн наймдугаар сард тус эвлэлээс багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байна. Тиймээс жагсаал зохион байгуулж, цалин нэмэхийг шаардана. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй, цалин нэмэхгүй тохиолдолд ажил хаялт зарлах юм. Энэ уриалгад нийслэл, дүүрэг, аймаг, сумдын багш нар нэгдэнэ гэдгээ илэрхийлжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.