niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d0%bd%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b9%d c1d23a218ee329e7… ← zurück zu niitlelch.mn

Налайх дүүргийн ЗДТГ-т Хяналт…

Налайх дүүргийн ЗДТГ-т Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна
Налайх дүүргийн ЗДТГ-т нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байна.
Ажлын хэсгийг нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд ахалж байгаа бөгөөд нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж байгаа Бодлого төлөвлөлтийн тухай хууль, Нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын дагуу үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шалган зааварчлах чиглэлээр ажиллаж байна.