niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:01 UTC Эх: https://news.mn/r/2818836/ 4d2befbe58fd6241… ← niitlelch.mn руу буцах

Зэс хайлуулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2025.08.26-нд нийтлэгдсэн

Зэс хайлуулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна

Зэс хайлуулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулна

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр байгуулах  төслийг үе, үеийн Засгийн газар хэрэгжүүлэх зорилт тавьдаг ч хөрөнгө оруулагчгүйгээс “царцаж” ирсэн. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Цайрт минерал” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ зэс хайлуулах үйлдвэрийн төслийн талаар санал солилцож, нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьсан байна.

“Цайрт минерал” компани нь Хятадад зэс хайлуулах чиглэлээр тэргүүлэх үйлдвэрлэл эрхэлдгээрээ онцлог юм.

“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн Зэс хайлуулах үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад 1.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсан байдаг. Шинэ Засгийн газрын хувьд тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.

Уг үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулж чадвал эдийн засгийн үр өгөөж 6-7 дахин нэмэгдэх юм.  Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээс гарч байгаа 600 мянган тонн 22-23 хувийн агуулгатай зэсийг хайлуулж эцсийн буюу катодын зэс үйлдвэрлэнэ гэдгийг Аж үйлдвэрийн эрдэс баялгийн экс сайд мэдэгдэж байв.

Мөн  энэ төслийн хүрээнд 60-80 тонн зэсийг бүрэн боловсруулж, нийтдээ 853 ажлын байр шинээр бий болно. Машин үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластер байгуулах  Монгол Улсын анхны автомашины цогцолбор үйлдвэрийг ч барихаар төлөвлөсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж