niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 15:02 UTC Quelle: https://news.mn/r/2818676/ 3e7f17659868f3e7… ← zurück zu niitlelch.mn

О.Алтангэрэл ХҮН намаас Ардчилсан намд иржээ

Хуучирсан мэдээ: 2025.08.25-нд нийтлэгдсэн

О.Алтангэрэл ХҮН намаас Ардчилсан намд иржээ

О.Алтангэрэл ХҮН намаас Ардчилсан намд иржээ

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл ХҮН намын гишүүн байсныг гэрчлэх гэрэл зураг өнөөдрөөс /2025.08.25/сошиалыг шуугиулж эхэллээ.  Түүнийг ХҮН намаас Ардчилсан намд байршсан “БЭТ”-үү гэх зэргээр давалгаалж байгаа юм.

Ардчилсан намд МАН-ын төлөө ажилладаг “БЭТ” байдаг тухай гишүүд нь шүүмжилж, зайлуулах ёстой гэх шахалт шаардлага ч тавьж ирсэн удаатай. Харин  Ардчилсан намын даргад өрсөлдөх бэлтгэлээ хангаж байсан УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийн хувьд ХҮН намд байсныг гэрчлэх зураг олны өмнө ил болсноор “Нам дамжигч Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж таарахгүй” гэдэг асуудлыг босгоод байна.

Тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар эхэлж Ардчилсан намын дүрмийг хэлэлцэх ёстой. Улс төрийн намын тухай хуульд намын удирдлага болон бусад албан тушаалтныг сонгох тухай нарийн заалтуудыг оруулчихсан байгаа. Тиймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийнхаа дагуу ажиллая гэдэг зарчмын байр суурьтай байна.

Миний хувьд хууль дүрмийн дагуу намын даргын сонгууль явагдвал өрсөлдөнө. Одоогоор албан ёсоор намын даргад нэрээ дэвшүүлсэн хүн байхгүй. Гэхдээ намын даргад өрсөлдөнө гэдгээ ил зарлачихсан хэд хэдэн хүн байх шиг байна. Эдгээр хүмүүс ч гэсэн эхлээд шинэ хуульдаа нийцүүлж намын дүрмээ баталсны дараа намыг даргын сонгуулиа явуулъя гэдэг саналтай байгаа” гэж мэдэгдсэн билээ.

О.Алтангэрэлийн хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас хангайн бүсэд өрсөлдөн ялалт байгуулснаар УИХ-ын гишүүн болсон. Ардчилсан нам Засгийн газарт хамтарснаар Хууль зүйн сайд болж, давхар алба хашиж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж