niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:04 UTC Эх: https://news.mn/r/2818429/ 4a982f4b89e6d3e5… ← niitlelch.mn руу буцах

БНСУ-ын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн Улаанбаатар хотод болно

Хуучирсан мэдээ: 2025.08.24-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн Улаанбаатар хотод болно

БНСУ-ын ХАА-н бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн Улаанбаатар хотод болно

Улаанбаатар хотноо 2025 оны 08 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд “БНСУ-ын Кёнбүг аймгийн хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүний экспортыг дэмжих зөвлөгөөн – 2025″ болох гэж байна. Арга хэмжээнд БНСУ-ын Кёнбүг аймгийн хүнс, хөдөө аж ахуйн 22 компани оролцож, дарс, жимс, зөгийн бал, хар сармис, уламжлалт соус, жүүс, бэлэн хоол, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн зэрэг Солонгосын зах зээлд өргөн хэрэглэгддэг шилдэг бүтээгдэхүүнээ Монголын бизнесийн байгууллагуудад танилцуулах юм.

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГУУДАД НЭЭЛТТЭЙ

Энэхүү зөвлөгөөн нь хоёр орны худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, импорт, экспортын боломжийг нэмэгдүүлэх зорилготой. Монголын хүнс, хөдөө аж ахуй, импорт, худалдаа эрхэлдэг байгууллага, компаниуд нээлттэй оролцож, Солонгосын компаниудтай B2B уулзалт хийх боломжтой.

“Монголын компаниуд Солонгосын өндөр чанартай хүнсний бүтээгдэхүүнтэй шууд танилцаж, импорт, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх нь зөвлөгөөний гол үр дүн байх болно” хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

СОЛОНГОС ТАЛААС ОРОЛЦОХ КОМПАНИУД

Зөвлөгөөнд Кёнбүг аймгийн жимс, дарс, уламжлалт соус, бэлэн хоол, эрүүл хүнсний нэмэлт, зөгийн бал, далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид багтсан нийт 22 компани оролцоно. Тэдгээрийн дотор:

  • Жимс, дарс үйлдвэрлэгчид (усанг үзэм, алим, дарсны үйлдвэрүүд)
  • Соус, бэлэн хоол, амтлагчийн үйлдвэрлэгчид
  • Зөгийн бал, эрүүл хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Уламжлалт эрүүл хүнс үйлдвэрлэгчид
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид

Эдгээр бүтээгдэхүүн нь Солонгосын зах зээлд өргөн хэрэглэгддэг бөгөөд чанар, эрүүл мэндийн стандартаараа олон улсад танигдсан юм.

ХОЁР ОРНЫ ХУДАЛДАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ ГҮҮР

Зөвлөгөөн нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээгдэхүүний импорт, экспортын шинэ сувгийг бий болгох, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны суурийг тавихад чиглэж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад Солонгосын хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж, ялангуяа эрүүл хүнс, жимс, уламжлалт хүнсний бүтээгдэхүүний эрэлт өсөж буй нь энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулах гол шалтгаан болжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон оролцох бүртгэлийн талаар дараах хаягаар холбогдоно уу:

  • Утас: 91997022
  • И-мэйл: [email protected]
  • 2025.08.26 – Pop store at Emart-3, Khan-Uul, 16:00-18:00
  • 2025.08.27 – Экспортын зөвлөгөөн – 2nd floor, Novotel hotel, 10:00-16:00
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж