niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4%d 7c765de7cece3b51… ← zurück zu niitlelch.mn

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Нэгдүгээр сарын 12-нд болох үйл явдал

09.00 цагт Засгийн газрын XI байранд Үндэсний статистикийн хорооны удирдах ажилтны зөвлөл хуралдана.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт НЗДТГ-ын гадна талбайд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд цуглаан зохион байгуулна. Утас: 99086975

12.00 цагт Сүхбаатарын талбайд МҮЭХ-ноос тэтгэврийн нас болон зарим төрлийн татварын нэмэгдлийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулна.

13.30 цагт ХНХЯ-нд “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслол болно.

14.00 цагт МҮХАҮТ-д бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутагт чиглүүлэх зэргээр хамтран ажиллах Санамж бичигт МҮХАҮТ, Багануур дүүргийн удирдлагууд гарын үсэг зурна.

15.00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд Түүх, Археологийн хүрээлэн, БНХАУ-ын ШУА-ийн Хил хязгаар, газар зүйн хүрээлэнтэй хамтран хэвлүүлсэн “Зарилгаар зарсан хүрээнд сууж хэрэг шийтгэгч сайдын газарт холбогдох баримтын эмхэтгэл” 20 боть бүтээлийн нээлт болно.