niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:31 UTC Эх: https://news.mn/r/2818260/ 6c4b904c6c4b75c9… ← niitlelch.mn руу буцах

Онцлох сурвалжлага: 10 жил хийгээгүй шугамын ажлыг 2 жилд хийсэн

Хуучирсан мэдээ: 2025.08.23-нд нийтлэгдсэн

Онцлох сурвалжлага: 10 жил хийгээгүй шугамын ажлыг 2 жилд хийсэн

Онцлох сурвалжлага: 10 жил хийгээгүй шугамын ажлыг 2 жилд хийсэн

Өнгөрч буй долоо хоногийн онцлох сурвалжлагуудаа тоймлон хүргэж байна. 


ШИНЭ БАРИЛГЫН 2-3 ДАВХАРТ КИНО ТЕАТР БАЙГУУЛНА 

Улаанбаатар хотод анх кино театрын зориулалтаар баригдсан хоёр барилгын нэг нь "Ард" кино театр. Анхны нь одоогийн Хөрөнгийн биржийн барилга юм. Энэ театр 1930 онд ойролцоох барилгад үйл ажиллагаагаа эхлүүлж, үүдээ нээсэн түүхтэй. Харин одоогийн барилгыг 1965 онд Болгар улсын тусламжаар баригдсан гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч өнөөдөр энэ барилга түүх болон үлдэх нь ээ.
Учир нь хуучин кино театрын барилгыг нурааж, 25 давхар өндөр шилэн барилга барих гэж байна.
Болгарын төрийн шагналт архитектор Хадживанев гэдэг хүн "Ард" кино театрын ерөнхий төлөвлөлтөд анхаарал тавин ажилласан гэдэг. Тус кино театр 400 хүний суудалтай үзвэрийн хоёр танхимтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш театрын байрыг банк, автомат тоглоомын төв, ломбард, канон, зурагчин, нотариат зэрэг үйлчилгээний байгууллагуудад зориулалтын бусаар түрээслүүлж байсан юм.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

ТҮГЖРЭЛЭЭС БОЛЖ ИРГЭД 3-4 ЦАГИЙГ ЗАМ ДЭЭР ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

Сүхбаатарын талбайн урдах зогсоолд автобус хүлээсэн иргэд зогсоно. Зарим нь “Автобус хүлээгээд 30-50 минут боллоо. Дахиад хэр удаан хүлээх юм болдоо. Хичээл сургууль эхлэхээр улам л хүндэрнэ дээ” гэж хоорондоо ярилцана.  Гэвч автобусны бараа ч алга. Нэг талдаа гарсан бололтой. Учир нь, түгжрэлийн оргил үед нийтийн тээвэрт явж байгаа автобуснууд нэг талдаа гарахаар хамгийн багадаа 30 минут хүлээх энүүхэнд. Хөгшид, хүүхэд автобус хүлээхээс аргагүйд хүрдэг бол залуучууд алхдаг. 

Хэдийгээр хичээл эхлэх болоогүй байгаа ч нийслэлд хаа сайгүй түгжрэл үүсэх болсон нь нэг талдаа иргэдийн зуны амралт дуусаж, ажилдаа орцгоосон. Нөгөө талдаа газар бүрт авто замыг шинэчлэх, шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх ажил хийж байгаатай холбоотой зам хаасан зэрэг нь нөлөөлж байгаа гэж хэлж болно. Гэхдээ төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажилладаг нь түгжрэлийг үүсгэж байна гэж хэлэх иргэд ч бий. Иймээс бид нөхцөл байдлыг сурвалжилсан юм. 

Яармаг руу явах автобус хүлээж зогсох Н.Дулам “Ажил амьдралынхаа ихэнх цагийг зам дээр өнгөрүүлдэг боллоо. Харин дарга нар нь замын хөдөлгөөнийг хааж байгаад л гэртээ харих нь хэцүү санагддаг. Заримдаа улсаараа таг зогссон мэдрэмж төрөх юм. Энэ бол инээж ярих зүйл биш. Бодит үнэн учраас эртнээс арга хэмжээ авч түгжрэлд дасахгүй байх ёстой. Миний хувьд ажилдаа явах гэж өглөө бүр тогтмол 06.00 цагт гэрээсээ гардаг. Хэдэн цаг илүү унтмаар байвч түгжрэлээс хамаарч тухтай ажиллаж, амарч чадахгүй байна. Түгжрэлд өдөрт 3-4 цагийг өнгөрөөж байна” гэсэн юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


10 ЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ШУГАМЫН АЖЛЫГ 2 ЖИЛД ХИЙСЭН

Автомашинууд гэрэл дохиогоо асааж, усанд автсан зам дээр түгжирнэ. Зарим нь усаар дүүрсэн замын эвдрэлийг анзаараагүйгээс машиныхаа эд ангийн хүчтэй цохино. Энэ хэсэг бол Улаанбаатар хотын борооны ус хамгийн их тогтдог байршлын нэг болох Хүннү-2222 хорооллын ойр орчим юм. Зарим жолооч нарын хувьд зам дээрх ус туулж яваад машинаа эвдсэн гэдгийг хэлж байв.

Жолооч Б.Отгонбат "Ер нь Улаанбаатар хотын зам дээр цас, бороо орсон үед явахад хүндрэлтэй байдаг. Борооны усны түвшин их байна. Замууд нь усанд автчихсан. Энэ өдрүүдэд явган алхаж явахад ус цацуулахаас эхлээд маш хэцүү байдаг. Би Эх нялхас, Хороолол, Цайз зах гээд хотоор зорчиход зам нь ус ихтэй, ус зайлуулах шугам нь хангалтгүй байна. Үүн дээр нэмээд зам нь түгжирчихнэ" гэсэн юм.

Харин нэгэн явган зорчигч "Хотын аль хэсгээр явж байгаагаас хамаарах байх. Би сая Арслантай гүүрнээс наашаа алхлаа. Тэр орчимд борооны ус харьцангуй бага байлаа. Зарим ус ихтэй газар ч байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ус зайлуулах шугам нэмсэн нь мэдэгдэж байна. Гэхдээ л хотын хэмжээнд зам дээрх ус зайлуулах шугам хангалтгүй байгаа. Ер нь бороотой өдөр гадуур гарахдаа хувийн бэлтгэлээ базааж, усны гутал өмсөх хэрэгтэй. Одоогийн хотын удирдлагаас хамааралтай гэхээс илүү хотын суурь асуудал болсон төлөвлөлттэй шууд холбоотой. Тиймээс энэ ажлыг хийхийн тулд их л цаг хугацаа, мөнгө хөрөнгө шаардагдах байх" гэдгийг хэлж байлаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.


ГАЛ ТОГООГҮЙ ЦЭЦЭРЛЭГ ХҮҮХДЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА

Хичээлийн шинэ жил хэзээ мөдгүй эхлэх гэж байгаа ч нийслэлийн 341 дүгээр цэцэрлэгийн хаалга өнөөг хүртэл нээгдээгүй хэвээр. Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулан баригдсан уг цэцэрлэг барилга байгууламж, тохижилтын ажлаа бүрэн дуусгасан ч зайлшгүй хэрэгцээтэй зарим тоног төхөөрөмжөөр хангагдаагүйн улмаас хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй байгаа талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Нямхүү ярилаа.

Тэрбээр "Манай цэцэрлэг нийт 6 бүлэг, 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Тэргэнцэртэй хүүхдүүдэд зориулсан цахилгаан шат, усан сан, зам, стандарт анги танхим зэргээр бүрэн тоноглогдсон. Гэвч үйл ажиллагаа явуулахад шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж, ажилчдын хэрэгцээт хэрэглэгдэхүүн ирээгүй хэвээр байгаа.

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш 150 хүүхдийн сандал ширээ, тавиур, хөдөлгөөн заслын тоног төхөөрөмж зэргийг хүлээлгэн өгсөн. Гэвч гал тогооны тавилга, хэрэгслүүд, багш ажилчдад шаардлагатай хэрэглэгдэхүүнүүд ирээгүй хэвээр байна. 341-р цэцэрлэг нийт 66 багш, ажилтантай. Ирэх есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн ч зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалан тодорхойгүй байдалд байна” хэмээн сэтгэл зовнин ярилаа.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж