Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал сайдын зөвлөлөө бүрдүүлжээ. Сайдын зөвлөлийг эдийн засаг, санхүүчдээс бүрдсэн багаар бүрдүүлсэн байна. Тодруулбал, МАН-ын хуучин кадр, Сангийн сайд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Ч.Улаан, эдийн засагч, доктор, профессор Ч.Хашчулуун, Санхүү эдийн засгийн их сургуулийн профессоор, доктор Ц.Батсүх, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн ухааны доктор Б.Түвшинтөгс, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор Ч.Анхбаяр, Үнэт цаасны арилжаа эрхлэгчийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Г.Энхбат, Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар багтжээ.
Эдийн засаг хөгжлийн яам нь Монгол Улсын хөгжлийн бодлогын төлөвлөлтийг гаргадаг том яам гэж хэлж болно. Иймээс сайдын зөвлөлийг дээрх бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдсон даруйдаа "Эдийн засаг, хөгжлийн яамны 28 газар, хэлтсийг 18 болгож, 10 бүтэц, нэгжийг цомхотгож цөөллөө. Эдийн засаг хөгжлийн сайдын ажлын алба 15 хүнтэй байсныг долоон болгон цөөлөөд байна" гэж мэдээлэл өгч байв. Тэгвэл саяханаас сайдын зөвлөл байгуулагдсан нь энэ аж.
Г.ХОРОЛ
3,607.57






















































Холбоотой мэдээ