niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:31 UTC Эх: https://news.mn/r/2818217/ 7429f47e4c4c9654… ← niitlelch.mn руу буцах

Ханын материалд газар чөлөөлөлт 93 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2025.08.22-нд нийтлэгдсэн

Ханын материалд газар чөлөөлөлт 93 хувьтай байна

Ханын материалд газар чөлөөлөлт 93 хувьтай байна

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд Нийслэлийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй 3000 айлын орон сууцны төсөл юм.

Төслийн хүрээнд эхний ээлжид 1800 айлын орон сууц барих бол төслийн хоёрдугаар ээлжид 1200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй.

Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсээс тухайн байршлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа бөгөөд тус байршилд нөлөөлөлд өртөж буй нийт 222 нэгж талбар байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн явц одоогоор 93.9 хувьд хүрчээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нөхөх олговроо авсан үлдсэн айлуудын газрыг яаралтай чөлөөлүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж