niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:32 UTC Эх: https://news.mn/r/2818164/ 57f5789a653df360… ← niitlelch.mn руу буцах

Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 31-нд хийнэ

Хуучирсан мэдээ: 2025.08.22-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 31-нд хийнэ

Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 31-нд хийнэ

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарласан. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.

Харин энэ сарын 29-нд Намын Их хурлаа товлосон байсан боловч ҮБХ-ны хурлыг давчуу хугацаанд зарласан нь намын даргад нэр дэвшигчдэд мөрийн хөтөлбөрөө боловсруулах, танилцуулахад хүндрэл учруулж байна гэх саналыг гаргасан учир хойшлуулж намын Их хурлыг наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.

Ардчилсан намын гишүүд саяхан хэвлэлийн хурал хийж, Үндэсний бодлогын хороог яаралтай зарлан хуралдуулах шаардлага тавьсан. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг хөндсөний дотор намын даргын сунгааг яаралтай зохион байгуулах ажил байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж