Улаанбаатар хотод өчигдөр /2025.08.21/ орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоол усанд хоёр хүн унаж, таталт өгч хэвтэж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу алба хаагчид тухайн газарт очиход урьдчилсан байдлаар иргэн Б бага насны хүүхдийн хамт цахилгааны утас унасан байсан тогтоол усны хажуугаар явж байгаад тогонд цохиулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Нийт нутгаар үргэлжилсэн бороо орж байгаа нь цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул иргэд та бүхэн цахилгааны ил утаснаас холуур явах, гэр хашаандаа ил задгай цахилгааны утас байлгахгүй байхыг холбогдох албанаас мэдээлж байна. Мөн шалбарсан кабель байгаа эсэхийг нягтлах, тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамгаалаарай.
А.ТАМИР
3,607.57






















































Холбоотой мэдээ